НЭГҮҮН МЭДЭЭ
ИТХ-ЫН ДАРГА ДАА ЛАНД-200 АВЧ ӨГӨХӨӨР ТЕНДЕР ЗАРЛАСАН САЙН АХ Т.БАЯНМӨНХ

УИХ -аас орон нутгийн төсвийг бие даасан байдалтай болгосон. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэн, ажлын байрыг хадгалсан үйлдвэрлэл үйлчилгээг санхүүжүүлэх үүрэгтэй. Төсвийн хөрөнгөө иргэдийнхээ олонхийн саналыг авсан нэн шаардлагатай байгаа ажлуудад захиран зарцуулдаг атал Өвөрхангай аймгийн Хужирт сум даргаа машинтай болгохоор шийджээ. Тус сумын ИТХ-ын даргад 2008 оны Ланд-200 маркын автомашин авч өгөхөөр хоёрдугаар сарын 16-ны өдөр Засаг дарга Т.Баянмөнх гарын үсгээ зурж тамга даран 60 саяын тендер зарлажээ.Татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа энэ мэт завшиж Эрх мэдлээ урвуулан ашиглаж татвар төлөгчдийн мөнгийг завшиж байгаа удирдлагуудад хариуцлага тооцохыг сумын иргэд шаардаж байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДАРААГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧЭЭР “ХӨТӨЛ” ХХК БОЛООД БАЙГАА БӨГӨӨД ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР БИЙ БОЛСОН ҮЙЛДВЭРЭЭ БАРЬЦААНД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын эгнээнд “Хөтөл” ХХК ороод байна. Тодруулбал: 2012 онд авсан зээлээ төлөөгүй байгаа бөгөөд. Тус компанийн барьцаа хөрөнгө нь зээл авах үед 2 тэрбум төгрөгтэй тэнцэх машин механизм, хувьцаа тай байсан бол үйлдвэр 2014 онд ашиглалтад орж, одоог хүртэл үйл ажиллагаа хэвийн явж байгаа боловч зээлийн эргэн төлөлт хийгээгүй, төслийн үр дүнд бий болсон үйлдвэр, тоног төхөөрөмжийг зээлийн барьцаанд бүртгүүлээгүй байна. Гэрээлэхдээ Хөтөлийн цемент үйлдвэрлэх хүчин чадлыг жилд 1 сая тонн болгон өргөжүүлэх төсөл хэрэгжүүлж, төслийн санхүүжилтээр бий болсон бүх хөрөнгийг барьцаалахаар гэрээлжээ. Мөн нь авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, мөнгө угаалт хийсэн байх магадлалтайг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Хөгжлийн банкнаас 2020 оны 6 дугаар сард АТГ-т “Төслийн хүрээнд бий болон бүх хөрөнгийг Хөгжлийн банкны барьцаанд авах ёстой ба 2014 онд үйлдвэр ашиглалтад орж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа боловч зээлийн эргэн төлөлт огт хийхгүй, Улсын комисст хүлээлгэн өгөөгүй бөгөөд хүлээлгэн өгөөгүй үйлдвэрт хяналт тавих ёстой албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэл”-ээр гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байгаа юм. Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ Хөтөлийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж 2014 онд ашиглалтанд орсон Улсын Комисс хүлээн авах ёстой хэдий ч Улсын Комисс 2019 онд хүлээн авсан шалгалтаар тогтоогджээ.

ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН НИЙТ ЗЭЭЛИЙН 59.9% НЬ БАРЬЦАА ХӨРӨНГӨ НЬ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙГААГ ХБ-ЫГ ШАЛГАХ УИХ ДАХЬ АЖЛЫН ХЭСГЭЭС МЭДЭЭЛЛЭЭ

Хөгжлийн банкны хэргийг шалгах УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: УИХ-ын дарга 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр захирамж гаргаж, Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж урьдчилсан дүгнэлт гаргасан. Шалгалтын явцад нийт 800 гаруй хуудас материал цугласан байна. Чанаргүй зээлдэгч нарыг зарласнаас хойш 21 ААН 48,9 тэрбум төгрөгийн төлөлт хийгдсэн бөгөөд. Шүүхийн шатанд 30.9 хувийн зээлийн нэхэмжлэл гараад байгаа. Энэ дунд анхаарал татах нэг мэдээлэл байгаа нь нийт 11 удаа хойшилсон шүүх хурал ч байгаа юм. Нийт зээлийн 68.9 хувь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон бөгөөд. Үүнээс 31% буюу 840 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай олгосон. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум, 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр 1.6 их наяд буюу 500 сая ам.долларын бонд төлнө. Мөн 2023 оны арван хоёрдугаар сард "Самурай" бондын эргэн төлөлтийг хийнэ. Эдгээр эргэн төлөлт хийхэд урьд олгосон зээл хүрэлцэхгүй. Монгол Улсын Засгийн газар, төрийн нуруунд их хэмжээний өрийн асуудал ирэх нь тодорхой болоод байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг Монголбанк гаргасан 1.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хөгжлийн банкны зээл 2012 оноос эхлээд олгогдсон. 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсоноос 2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй зээл эзлээд байгаа юм. Хөгжлийн банкны нийт зээлийн 31 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг чанартай гэж үзэж байгаа бол. 55.6% буюу 1.8 их наяд төгрөгийн 28 зээл чанаргүй болоод байгаа бол, үүний 15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлийн төрөлд багтаад байна. Зээлийг зарцуулалтаар нь авч үзвэл 84.1% буюу 2.7 их наяд 52 зээлийн зарцуулалт зориулалтын дагуу зарцуулагдсан бол 511.8 буюу 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан нь шалгалтын үеэр тогтоогдоод байна. Эрсдэлийн сангаар тооцож үзвэл 687 тэрбум зээл нь чанаргүй, 543 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах зээл байгаа бол, 131 тэрбум төгрөг хэвийн байгаа гэжээ. Харин Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай байгаа бол 59.9% буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийг авч үзвэл: нэг жил хүртэлх зээлийн 797.8 тэрбум төгрөг нэг жил хүртэл хугацаа хэтэрсэн 1-2 жилийн хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг 2-3 жил хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг гурван жилээс хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байгаа цаашид шалгах ажил их байна гэж Хөгжлийн банкны хэргийг шалгах УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр мэдээллээ.

ДОТООДДОО АЖ ҮЙЛДВЭРИЙГ СЭРГЭЭХ ЗОРИЛГООР 13 ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх үндсэн 3 зорилт, 11 арга хэмжээг тусгасан бөгөөд энэ хүрээнд нийт 13 төсөл, хөтөлбөр хэрэгжихээр болжээ . Эрдэс баялгийн салбар нь 2021 онд ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын 93 хувийг тус тус бүрдүүлж байгаа ба нэгдсэн төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарт баримтлах бодлогыг · хайгуул · олборлолт · боловсруулалт · борлуулалт · хуваарилалт гэсэн 5 үндсэн чиглэлээр боловсруулж, энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах, улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах, хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэр зэргийг барьж байгуулах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллах юм байна.

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН БАГАНА МӨРГӨСНӨӨС БОЛЖ 11 НАСТАЙ ХҮҮ АМЬ ЭРСТСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Тодруулбал Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гурван зорчигчтой суудлын автомашин, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсөн тухай дуудлагыг 02.22-ний өдрийн 23:44 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 00:04 цагт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн байна. Харин автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан 11 настай хүү Д -ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, түүнээс болж осол аваар гарч, эрдэнэт хүний алтан амь эрстэх хэрэг гарсаар байгаа нь харамсалтай.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Монгол Улсын шүүх 2021 оны бүтэн жилд 89089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх 2021 онд эрүүгийн 12068 хэрэг, иргэний 45444 хэрэг, захиргааны 1764 хэрэг, зөрчлийн 21946 хэрэг нийт 80417 хэргийг хянан шийдвэрлэж, 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2351 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 15.7 хувиар, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн бол. Давж заалдах шатны шүүх 2021 онд эрүүгийн 2105 хэрэг, иргэний 2529 хэрэг, захиргааны 722 хэрэг, зөрчлийн 468 хэрэг нийт 5824 хэргийг хянан шийдвэрлэсэн бол. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22.1 хувиар, иргэний хэрэг 25.5 хувиар, зөрчлийн хэрэг 9.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал: Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 3136 ялтныг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 604 хүнд холбогдох 580 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, 6 дугаар зүйлийн 6.1-6.3 дахь хэсэгт зааснаар 823 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 269 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1299 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хассан бол. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 1091 хүн, 6 хуулийн этгээдэд холбогдох 1089 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 6953 хүн, 6 хуулийн этгээд хамрагджээ. Хяналтын шатны шүүх 2021 онд эрүүгийн 322 хэрэг, иргэний 1576 хэрэг, захиргааны 145 хэрэг, нийт 2043 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53.0 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан бол иргэний хэрэг 86.3 хувиар өссөн дүнтэй гарчээ.

ДУУЛИАНТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДООД БАЙГАА “НВЦ” Ц.БААТАРБИЛЭГИЙН АРД НЭР БҮХИЙ УЛС ТӨРЧИД БАЙГАА ЮУ?

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг АТГ-аас шалгаж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлээд байгаа. Тэдний дунд “НВЦ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийг нэр явж ороод байгаа. Тэгвэл түүнийг хорих эсэх асуудлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр /2022.02.21/ хэлэлцэж цагдан хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал: “НВЦ” компани нь Төв аймгийн Баянчандмань суманд шувууны аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд 21 сая ам.долларын зээл авч, өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл болох 74 тэрбумын үлдэгдэлтэй байгаа бөгөөд. Тус компани зээлийг зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй зэрэг асуудалтайн дээр авилга хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм. АТГ-аас 2019 онд Ц.Баатарбилэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тухайн үед хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорих хүртэл арга хэмжээг авч байсан. Тухайн үед түүнд давуу байдал олгон их хэмжээний зээл олгосон гэх үндэслэлээр Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг буруутгаж, эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцож байсан юм. Хамгийн хачирхалтай нь "НВЦ" Ц.Баатарбилэгт холбогдох хэрэг араасаа олон улс төрчдийг дагуулж магадгүй байгаа юм байна. Ямартай ч гэсэн үүрэх хариуцлагаа үүрсэн бол одоо авсан зээлээ төлж дуусгах хэрэгтэй байна !!!

УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДАА 5 ХАНАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРЭЭР УРАМШУУЛЛАА

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд аймгийн 15 сумын 16 залуу малчин өрхөд 5 ханатай гэр өгч мал сүргээ өсгөн үржүүлэх ажил үйлсэд нь дэмжлэг урамшуулал олголоо. Малчин үе удмаа үргэлжлүүлэн үр хүүхдэдээ нүүдэлчин Монгол уламжлалаа залгамжлуулан яваа залуу малчин өрхүүдийнхээ амьжиргааг дээшлүүлж бодлогоор дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга Р.Сэддорж илэрхийллээ.

“ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗАЛУУ МАЛЧДЫГ CУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Өнөөдөр 15 сумдын залуу малчдын төлөөллийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүлээн авч уулзлаа. Мөн малын үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг бэлтгэн зах зээлд нийлүүлэх, малчдын хоршооллын тухай, бэлчээрийн ашиглалт хамгаалалт сэдвийн хүрээнд аймгийн ХХААГ-аас мэдээлэл сургалт өглөө. Мөн малчдад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, өрхийн санхүүгээ хэрхэн удирдах зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээр сургалт зөвлөгөө өгүүллээ. Ийнхүү нэг өдрийн туршид малчдынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, малчдад тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг нь сонсох арга хэмжээг зохион байгууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТЫГ “ХӨГЖЛИЙН БАНК’’-ТАЙ ХОЛБООТОЙГООР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн С.Бямбацогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 2019 онд Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий "Вестерн холд" ХХК 28 сая ам.долларын зээл аван зээлээ хэвийн үргэлжлүүлэн төлж байгаа ч зээл авахад УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

1 ... 197 198 199 200 201 202 203 204 205 ... 257