ЯЛЛАГДАГЧ А.ДЭЛГЭРДАЛАЙ ОРГОН ЗАЙЛАХЫГ ЗАВДАЖ БАЙНА

Монгол улсын хуулийн цоорхойг ашиглан залилан, малын хулгайн хэргээр ял эдэлж байсан хэсэг бүлэг нөхдүүд мөрийтэй тоглоом тоглуулж байгаа билээ. Ингэхдээ тэд Монгол улсын хуулийг зөрчихгүй, Эрүүгийн цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авч чадахааргүй хэмжээнд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байна.

 

Эрүүгийн цагдаагаас зөвхөн дансыг нь “түгжих” аргаар л мөрийтэй тоглоомчдыг түр аргацаадаг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа.

Дансаа “түгжүүлсэн” мөрийтэй тоглоомчид ямар нэгэн аргаар хилийн дээс алхаж, мөнгөө аваад эх орноосоо арилдаг болсон. Өдгөө энэ аргыг мөрийтэй тоглоомчин А.Дэлгэрдалай ашиглаж байгаа гэнэ. Тэрбээр өдгөө яллагдагчаар татагдсан бөгөөд мөн л дансаа түгжүүлсэн байгаа Удахгүй А.Дэлгэрдалай эх орноосоо оргон зайлахаар төлөвлөөд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл түүнд хилийн хориг тавиагүй тул эх орноосоо оргон зайлсны дараа “түгжигдсэн” данс нь нээгдэж, тэрбээр залилсан байж болзошгүй их хэмжээний мөнгөтэй болох юм.

А.Дэлгэрдалайн хувьд хамаарал бүхий этгээдүүдийн хамт мөрийтэй тоглоом зохион байгуулдаг юм байна. Хэдийгээр яллагдагчаар татагдсан байгаа ч гэм буруутайг шүүх эцэслэн тогтоох юм. Харин шүүхээс ял оноохоос өмнө тэрбээр ийнхүү оргон зайлах гэж байгаа нь цагдаагийн зарим алба хаагчидтай холбоотой гэх мэдээлэл бий.

 

Бид мөрийтэй тоглоомчдын ард цагдаагийн ямар алба хаагчид байж, ямар татвар татаас авдаг талаар дараагийн цуврал мэдээллээрээ хүргэх болно.  Эх Сурвалж : TAC.MN

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.