Б.Мэргэн: С.Зоригийн хэргийг улс төрчид 22 дахь жилдээ худалдаж, нэгнээ шантаажилсаар байна

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа...

-Сайн байна уу. Та эрүүдэн шүүсэн хэргээр шүүгдэд байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Эрүүдэн шүүсэн хэргээр шүүгдэж байгаа есөн шүүгдэгч Дээд шүүхэд хандсан гэсэн мэдээлэл байна. Ямар үндэслэлээр хандсан бэ? 

-Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүдэн шүүсэн гэх хэргийг зургаан өдөөр хэлэлцээд прокурорт буцаасан. Яагаад гэхээр шалгах ёстой зүйлүүдийг бүрэн дүүрэн шалгаагүй байна. Зарим энэ хэрэгт холбоотой байж магадгүй шалгах ёстой хүнийг шалгаагүй байна, нотлох баримтыг цуглуулахдаа хууль заасан ажилллагаа хийгээгүй байна. Зарим нотлох баримтуудыг хангалттай цуглуулаагүй байна гэх мэтчилэн олон шалтгаанаар буцаасан байгаа.

Харин прокуроруудын зүгээс анхан шатны буцаасан шийдвэр үндэслэлгүй байна гэсэн учраас Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүгч хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн прокурорт буцаасан шийдвэр буруу байна. Хэргийн байгаа нотлох баримтуудын хүрээнд уг хэргийг эцэслэн шийдвэрлэж боломжтой байна гэж үзсэнээр “дахин шийдвэрлэ” гээд анхан шат руу буцаасан байгаа. Энэ дээр өмгөөлөгчид эсрэг байр суурьтай байгаа. Давж заалдах шатны шийдвэрийг дахин хянаж үзээч гэсэн үндэслэлээр Дээд шүүхэд хандаж гомдлоо бичсэн байгаа юм. 

-Та Дээд шүүх хэрхэн хүлээж авна гэсэн хүлээлттэй байна вэ?

-Дээд шалтны шүүх хэрэв гомдол үндэслэлтэй байна гэж үзэх юм бол хүлээж аваад хянаад Давж заалдах шатны анхан шатруу буцаасан шийдвэр зөв буруу эсэхийг хэлэлцэнэ. Магадгүй Давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна гэж үзэж магадгүй. Ямар ч шийдвэр гаргаж магадгүй. Тэрийг бид нар олоо хэлэх боломжгүй. 

-Таны үйлчлүүлэгч Б.Хурц эрүүдэн шүүх тушаалыг өгсөн гэх ямар ч нотлох баримт байхгүй байгаа гэж байсан. Энэ үнэн үү. Үнэхээр ямар ч нотлох баримтгүй хэргийг шүүх гээд байгаа хэрэг үү? 

-Бид нар хуулийн хүрээнд шууд хэлэх боломжгүй байна. Энэ хэрэг өөрөө төрийн өндөр нууцлалд хамаарагдах хэрэг учраас шүү дээ.

Хэргийн явц ямар байгаа анхан шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарсан гэх зэрэг мэдээлэл өгөх боломжтой. Бусад хэрэг доторх нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин улс төрчид л яриад байна. Хэргийн доторх материалыг улс төрчид хэлээд байна. Тэгэхээр хариуцлагаа өөрсдөө хүлээх юм байгаа биз.

-УЛС ТӨРЧИД ХЭРЭГТ АВАГДСАН ТӨРИЙН НУУЦ МЭДЭЛЛИЙН ЗАДРУУЛААД БАЙГАА УЧРААС ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ХАНДСАН-

-Тэгэхээр хуулийн хүрээнд баттай мэдээлэлгүй учраас хүмүүс их эргэлзээд байгаа болов уу. Сэтгүүлчид бид өөрсдөө хүртэл эргэлзэхэд хүрээд байна?

-Ер нь  хуулиараа өмгөөлж байгаа хүний маань эсрэг зохион байгуулалттай ч бай санаандгүй ч бай шүүхэд нөлөөлөх мэдээлэл гарсан тохиолдолд өмгөөлөгч мэдээлэл залруулах үүднээс хэлэх боломжтой хуулиараа бол. Гэхдээ энэ удаагийн хэрэг өөрөө маш нууц учраас улс төрчдийн яриад байгааг залруулж буруу зөрүүг нь ойлгуулах үүднээс мэдээлэл өгөх гэхээр өөрсдөө төрийн нууц задалсан хэрэгтэй болох гээд байгаа юм. Тэгэхэр бид нар бол задалж чадахгүй байна. Нөхцөл байдал ийм байгаа учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад хүсэлт өгсөн байгаа. 

Бид нар юу гэж хандсан бэ гэхээр энэ асуудал өөрөө С.Зориг агсны хэрэгтэй холбоотой уялтай үүссэн хэрэг. Хэрэг нь тусдаа шүүхээр шийдэгдэж байгаа боловч уялдаатай хэрэг шүү дээ. Гэтэл С.Зориг агсны хэрэг чинь өөрөө 1998 онд үйлдэгдээд одоо хүртэл нийтдээ 21 жил шалгагдаад зөндөө процесс явагдаад олон ажлын  хэсэг ажлаад татан буугдаад ингэж явсаар байгаад анх удаа гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Анх яагаад С.Зориг агсаны хэргийг нууцлаад байсан бэ гэхээр энэ хэргийг шалгаж байх явцад улс төрийн том хэрэг учраас гадны нөлөө орж магадгүй. Тийм учраас энэ хэргийг нууцлаад илрүүлэх гээд шалгасан. Тэгвэл хэрэг чинь нэгэнт илэрсэн. 21 жил нуусан хэрэг шийдэгдэж зорилгодоо хүрлээ. 21 жил иргэд ямар нэгэн тодорхой мэдээлэлгүй хоорондоо талцлаа. Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг бол улс төрчид нийт 21 жил энэ хэргээр худалдаж идэж, гишүүн болж, нэг нэгийгээ шанталж байна. Дээгүүрээ дарамталж байна.

- С.Зоригийн хэргийг ч тэр одоо энэ эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг ч тэр бүгдийг нь ил болгочих

Одоо бол нэгэнт ил болох цаг болсон. Гэтэл нэгэнт хэрэг шийдэгдчихээд байхад дахин үргэлжлүүлээд гурван шатны шүүхээс ял авсан хүмүүсийн анхнаасаа зөв байсан ч юм шиг ийм нөхцөл байдлуудыг дахин яриад тусдаа хэрэг үүсгээд байна. Нөгөө хэргийг илрүүлсэн тусгай алба хаагчид маань өөрсдөө буруудаад, хэрэг илрүүлсэн алба хаагчид өөрсдөө шүүгдэгчид болчихсон. Харин хэрэг хийсэн гээд байгаа ялтангууд нь хохирогч болчихсон. Бараг үндэсний хэмжээний баатар болчихсон. Илрүүлсэн хүмүүсийнхээ хажууд нь хохирогч гээд суугаад байдаг. 

Монгол улсад байхгүй асуудал. Тагнуулын ажилтнууд чинь монгол улсад нууц тагнуулын ажил хийнэ, гадаад улсад сөрөг тагнуулын ажил хийнэ шүү дээ. Гэтэл энэ хүмүүсийгээ ил болгоод зураг хөргийг нь гаргаж ирээд тавьчихсан. Энэ хүмүүс нь цаашил ажил амьдралаа үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болгоод хаячихсан. 

Олоо нөгөө улс төрчид нь попроод тэрний буруу, энэний зөв гээд мэдээлэл гаргаж ирээд байгаа. Харин бид зөрүүлээд үэнэн зөв мэдээлэл өгөх гэхээр маш нууц болчихоод байдаг. Тэгэхээр С.Зоригийн хэргийг ч тэр одоо энэ эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийг ч тэр бүгдийг нь ил болгочих гээд байгаа юм. Хэний үнэн зөв байсан болон хэний буруу байсанг нь ард иргэд бүгд хараг л дээ.

-Тийм шүү.

-Тэгээд үнэхээр буруутай байсныг нь этгээдүүд нь ялаа эдлэг. Улс төрийн зорилгоор улс төрчид нь давуу байдлаа ашиглаад хэрэг шийтгэх гээд мэдээлэл задруулаад байж болохгүй. Тэгээд ч энэ улс төрчид өөрсдөө ил болгох гээд зүтгээд байгаа шүү дээ. УИХ-ын түр хороо гээд байгуулсан ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар чинв шүүх хуралд оролцмоор байна гээд л хүсэлтээ өгөөд байгаа. Энэ шүүх хурал хаалттай юм чинь тэп нар УИХ-ын гишүүн байх нь хамаагүй оролцуулах боломжгүй шүү дээ. Тэгвэл нээлттэй болгочих л доо. Тэгээд оролцог л дээ. Өчнөөн хэвлэл мэдээллийн байгууллагууд бид нар оролцмоо байна гээд л хүсэлтээ өгөөд байгаа. Мөн гадаа нь олон төрийн бус байгууллагуудын төлөөлөл жагсаад л бид нар оролмоор байна нээлттэй болго гээд байгаа шүү дээ. Бүх төрлийн төлөөлөл нээлттэй болго гээд байгаа.

Харин нээлттэй болгосны дараа буруу бол буруугаа хүлээг. Үүний дараа төрийн нууц задлаад байгаа хүмүүс нь хариуцлагаа хүлээ л дээ. Яагаад ингээд дураараа төрийн нууцтай танилцах эрхгүй хүмүүс нууцын мэдээлэлтэй танилцаад өөрт ашигтай мэдээлэл цацаад байгаа юм. 

Шүүх хуралдаанп болж байхад тэр хуралдаанд болж байгаа бүх мэдээллийг тэд бүгд мэдээд байсан шүү дээ. Яаж мэдээд байгаа юм бүү мэд. Хаалттай болж байгаа шүүхийн мэдээллийг хэвлэлийн хурал зарлаад мэдээллээд байсан. 

-Та бүхэн мэдээллээ задлаагүй байхад улс төрчид хэрхэн мэдсэн байж таарах уу? 

-Бид нар тэрийг мэдэхгүй байна. Бид нар хуульч хүмүүс хуулиа л барина. Тэр улс төрчидтэй адилхан заваараад байж болохгүй. Тэгээд хэрэв яллахгүй бол шүүх шударга бус шийдсэн гэж үзээд жагсана шүү гээд л байсан. 

-Улс төрчдийн яриад байгаа тэрхүү олон мэдээллийг шүүх хурал болон хэргийг нээлттэй болгохгүй бол иргэд ялгаж салгах боломжгүй гэж ойлгох уу? 

-Тийн. Ялгаж салгахгүй гэдэг нь иргэдийн хувьд ямар ч боломжгүй байгаа юм. Зөвхөн нэг талын мэдээлэл байгаа учраас шүү дээ. 

Харин хууль сахиулах байгууллагын хувьд бол шалгах бүрэн боломжтой. Дахиад магадгүй нууц хэрэг нээгээд шалгах боломжтой. Яагаад шалгахгүй байгаа юм бэ.

Жишээ нь улс төрчид төрийн нууцыг задалсан л бол мэдээлэл үнэн ч бай худал ч бай хариуцлага хүлээх л ёстой. Төрийн нууцыг задалсан нь үнэн байх юм бол хариуцлага хүлээхгүй гэсэн юм байхгүй. Тэр мэдээлэл нь үнэн эсэхээс үл хамаарч төрийн нууцыг задалсан л бол энэ өөрөө гэмт хэрэг. 

-Та ар яагаад шалгаад өгөөч гэсэн хүсэлт өгөхгүй байгаа юм бэ? 

-УИХын гишүүн О.Баасанхүү хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ энэхүү мэдээлэл задруулаад байгаа улс төрчдөд хэрэг үүссэн байгаа гэсэн байсан. Тэд нарт төрийн нууц задалсан хэрэг үүсэн гэсэн. Хэрэг үүссэн асуудалд бид нар юу ярих вэ дээ. Одоо эрүүдэн шүүсэн гээд байгаа бичлэг хүртэл задалсан асуудал нь төрийн нууц. 

Бичлэг ил болгочихоод араас нь нөхөж ил болгосон шүү дээ. Эхлээд задалчихаад одоо хүртэл хариуцлага хүлээхгүй л байна. 

-Яагаад төрийн нууцын зэрэглэлтэй мэдээлэл улс төрийн шоу хийхдээ ашиглачихаад хариуцлага хүлээхгүй байна гэж та харж байна? 

-Мэдэхгүй. Шалгах ёстой газар нь яллагдагчаар татаад шалгаж байгаа л гэсэн. Ц.Нямдорж гишүүн өөрийгөө намайг таван хэрэгт яллагдагчаар татсан байгаа гээд чуулган дээр хэлсэн. Дараа нь Хууль зүйн яамны дэд сайд асан Энхбаяр Лууан бал нэвтрүүлэгт орох үеэрээ ямар ямар таван хэрэгт сайд асан Ц.Нямдорж татагдсан талаар хэлж байсан. Тэр дотор нь төрийн нууц задалсан хэрэг байж л байгаа. 

-ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРЭГТ С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ХАВТАСТ МАТЕРИАЛААС ТАТАЖ ОРУУЛСАН-

-Та ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой асуудлаар С.Зоригийн хэрэгтэй материалтай өөрийн биеэр танилцсан уу? 

-С.Зоригийн хэрэг миний сонссоноор 104 хавтаст хэрэг байгаа гэсэн. Харин энэ эрүүдэн шүүсэн хэрэг бол 34 хавтаст хэрэг байгаа. Тэгэхээр тусдаа хэрэг учраас энэ хэрэгтэйгээ л танилцана. Гэхдээ энэ хоёр хэрэг нэгэнт хоорондоо холбоотой учраас С.Зоригийн хэргээс шаардлагатай холбогдох материалуудыг энэ хэрэг рүү татаж оруулсан. Тэр хүрээнд нь танилцсан байгаа. 

-Эрүүдэн шүүсэн хэргийн шүүх хуралд яагаад ялтан Ц.Амгаланбаатар гэрчээр орж байгаа юм бэ. Бичлэгт гарсанчлан эрүүдэн шүүгээд зодоод байгаа хүн нь гэрч болсон байх юм? 

-Тийн. Энэ хэрэгт өмгөөлөл үзүүлж байгаа бүх л өмгөөлөгч энэ тал дээр хүсэлт өгөөд л байгаа. Энэ хүн чинь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Эрүүдэн шүүсэн биш юм аа гэхэд хүний эрүүл мэндэд гэмтэл учруулаад байна шүү дээ.

Б.Содномдаржаа чинь “Миний хавирга хугарсан, олон гэмтэл учирсан гээд л байгаа. Гэтэл гэмтэл учруулсан хүн нь Ц.Амгаланбаатар гэдгийг бүгд л харсан.

-Мөн ялтан ө.Итгэлтөгс бас зодож байгаагаар бичлэгт гардаг шүү дээ? 

-Тийн. Бид энэ хүмүүст яагаад хариуцлага хүлээхгүй байга юм бэ л гэдэг асуудал тавиад байгаа. Анхан шатны шүүхээс буцааж шийдвэрлэсэн юм чинь шийдэхдээ энэ асуудлаа шалгаж болно шүү дээ. Дор хаяж энэ үндэслэлээр энэ хүмүүсээ шалгаа гээд буцааж байхад буцаасан нь буруу гэж байгаа нь их ойлгомжгүй байгаа. 

-Надад авагдсан мэдээллээр өмгөөлөгч тус бүр нь шүүх хурлын тов гартал өмгөөлөгч тус бүр шүүхэд хүсэлт гаргаад байгаа гэж сонслоо. Тэр нь яг ямар учиртай юм бэ? 

-Тэр нь тийм их арга хэрэглээд байгаа асуудал байхгүй. Угаасаа хуулиараа Давж заалдах шатны магадлалыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргар эрхтэй. Өмгөөлөгч бүрт өөр өөр хугацаанд бичиг хүлээж авч байгаа учраас өөр өөр хугацаанд хүсэлтээ гаргаж байгаа. Манайх бол арван сарын 22-ны өдөр гардаж авсан учраас 11 сарын 22-ны өдөртөө багтаагаад л аваачиж өгсөн хэрэг. Зарим өмгөөлөгч нар бас бусад хугацаанд авсан учраас тэрний дагуу л асуудалд хандсан юм.

-Бүх шүүгчдэгч нарын өмгөөлөгч нар Дээд шүүхэд хандсан юм уу? 

-Тэгсэн гэсэн. Бид нар бол үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ хүсэлтийг өгсөн. 

-Эрүүдэн шүүсэн хэрэгт гэрчээр ганц байгаа амьд гэрч гэгддэг Б.Булган оролццож байгаа. Энэ талаар? 

-Б.Булганыг эрүүдэн шүүсэн гээд байгаа бичлэг ил болоогүй. Гэхдээ эрүүдэн шүүсэн байна гэж үзээд прокуророос яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хохирогчоор оруулсан байгаа. Нууц учраас хамаагүй ярих боломгүй байна. Мэдээллийг ил болгож ялгаж салгахын тулд Үндэсний аюулгүй айдлыг зөвлөлд хүсэлт гаргаад хариу хүлээ байгаа. Нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг ярих боломжтой болохын тулд л ингээд хүсэлт гаргаад байна.

-Хариу хэзээ гарах бол? 

-Одоо бол хариу ирээгүй байна.   Иргэдээс төрийн байгууллагуудад хандаж өргөдөл гомдол гаргах хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Шаардлагатай бол тухайн байгууллагын дарга 30 хоног сунгах эрхтэй байдаг. Гэхдээ сунгалаа гэсэн хариу лав ирээгүй. Эхний 30 хоног нь дуусчихаад байна. Одоо хариугаа авах талаар албан бичиг явуулах гээд сууж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.