SOCIAL NEWS
ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙЖ БОЛЗОШГҮЙ 206 ЭМЭГТЭЙГ ТОГТООЖ, 25 ЭМЭГТЭЙД ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоон, таслан зогсоож, хамгаалалтад авч байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Анбаунд Монгол” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус төрийн бус байгууллага нь олон улсын сайн туршлагыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх зорилгоор “Дамжин өнгөрөх ажиглалт” төслийг Цагдаагийн ерөнхий газар, ХХЕГ-ын зөвшөөрлийн дагуу Гаалийн ерөнхий газартай хамтран 2018 оноос эхлэн хилийн боомтод хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн гол зорилго нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, эсхүл хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоох, таслан зогсоох, хамгаалах юм. Төсөл хэрэгжих хугацаанд 2018 оноос 2020 оны 01 дүгээр сарын хооронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд байж болзошгүй 3602 охид, эмэгтэйгээс асуулга, судалгаа авч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ. Мөн эдгээр охид, эмэгтэйчүүдээс эрсдэлт нөхцөлд байж болзошгүй 206 эмэгтэйг тогтоож, 25 эмэгтэйд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь аюулгүй буцаасан байна. КОВИД-19 цар тахлын дараагаас хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтворжиж, улмаар хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлт нөхцөл нэмэгдсэн учир ХХЕГ-аас дээрх төслийг дахин эхлүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэснээр АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь“ төслийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн төслийг дахин эхлүүлээд байгаа аж. Төслийг дахин хэрэгжүүлж эхэлсэн хугацаанд хүн худалдаалах гэмт хэрэгт эрсдэлд байж болзошгүй нийт 3735 зорчигчоос асуулга, ярилцлага авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ. Эдгээрээс эрсдэлт буй 98 зорчигч тогтоогдсоноос 45 иргэн аяллаа зогсоож, нэг иргэн мансуурлын байдалтай байсан тул Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст мэдээлж, холбон зуучилсан талаарх мэдээллийг уулзалтын үеэр ХЭҮК-т өглөө.

МОНГОЛЫН БОДИБИЛДИНГИЙН ТАМИРЧИД ДАШТ-ЭЭС 21 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

15 дахь удаагийн бодибилдингийн ДАШТ-ээс Мальдив улсын Адда хотын Канарийф ресортод болж, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчид 21 медаль хүртлээ. Тодруулбал, алтан медель 5, мөнгөн медаль 7, хүрэл медаль 4, тусгай дөрөвдүгээр байр 2, тусгай тавдугаар байр 3 нийт 21 медаль хүртэж, эмэгтэй баг тамирчид багийн оноогоороо II байр эзэлж, мөнгөн медалийн эзэн боллоо. Монголын баг тамирчид 11 дүгээр сарын 15-ны 05:25 цагт эх орондоо ирнэ.

VICTORIA’S SECRET-ийн загварын шоу эргэн ирлээ

Victoria’s Secret брэнд үйл ажиллагаагаа өөрчлөн, зургаан жил завсарласны дараа Victoria’s Secret загварын шоу ирлээ. Шоуны загвар өмсөгчдийг сонгон шалгаруулахдаа Victoria’s Secret өнгөрсөн үе рүүгээ толгой дохиж, үе үеийн супер моделиудаар багаа бүрдүүлжээ. Victoria’s Secret-ийн 2024 оны шоунд оролцохоор буцаж ирсэн бүх сахиусан тэнгэрүүд. Энэ үдэшийг ‘’Blackpink’’ хамтлагийн гишүүн ‘’Lisa Rock star’’ дуугаар нээлтийн үзүүлбэр үзүүлж . Үзэсгэлэнт шөнийн оддын нэг ГИГИ ХАДИД ‘’VICTORIA SECRET’’-ИЙН загварын тайзнаа алхаж шоуг эхлүүллээ. Ирина Шейкгүй Victoria’s Secret бол амтгүй шоколад гэж загварын акулууд хэлдэг. Загварын ертөнцийн жинхэнэ од тэрбээр одтой загварыг амьлуулсан байна. Белла Хадид энэ шөнийн хамгийн тансаг орцны нэгийг час улаан далавч, өдөн нөмрөгөөр амталсан байна. Victoria's Secret загварын шоунд оролцсон Plus size моделиуд: Paloma Elsesser margin-right:0in;margin-bottom:8pt;margin-left:0in;line-height:107%;font-size:15px;font-family:Calibri, sans-serif;"> Vitoria’s Secret-ийн хаан ширээнд сууж байсан хатан хаан Тайра Бэнкс гялалзсан өмд, хөхний даруулга өмсөж загварын шоуны үдэшийг хаалаа.

ЗОРЧИХ ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН ИРГЭН ЦАХИМ БУГУЙВЧАА ЗАЙЛСХИЙХ ЗОРИЛГООР ЭВДСЭН ТУЛ ХОРИХ ЯЛААР СОЛЬЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэд ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдэж, гэмтээсэн таван тохиолдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, иргэн И.Б нь ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдэж, гэмтээсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг дөрөвдүгээр дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Ийнхүү ял оноохдоо өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нь хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт 11 сар 7 хоног хорих ял оноосон байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдэд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ : НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООР АМЬДАРДАГ АЙЛУУД МАШ ОЛОН БАЙНА

УИХ-ын гишүүн Н.Учрал : НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айлууд маш олон байна.МАН-ын залуучуудын байгууллагын ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн ийнхүү ярив. Дийлэнх иргэд нь НӨАТ-ын буцаан олголт гэж 10, 20 мянган төгрөг л авч байгаа. Амьдралд хүрэх үү эрхэм гишүүнээ !!!

МОНГОЛ ЗАЛУУС PUBG MOBILE-Н ДЭЛХИЙН АВАРГААС 70 МЯНГАН АМ.ДОЛЛАР (200 САЯ ТӨГРӨГ) ЭЗЭН БОЛЛОО

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-ийн финалын тоглолт хоёр дахь өдрөө үргэлжилж аваргуудаа тодрууллаа. Дэлхийн бөмбөрцгийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцсон юм. Хоёр дахь удаа зохиогдсон PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг гайхалтай тоглолтуудаар бэлэг барьж аваргын төлөөх гол өрсөлдөөнийг үзүүлэн гуравдугаар байрыг эзэлж байсан. Тэгвэл энэ жилийн тэмцээнд Монгол улсын аваргуудаа ардаа хийн "Stalwart Esport" баг оролцсон. Тэдний хувьд тэдний хувьд гурван өдрийн 18 тоглолтын дараагаар 140 оноо авч 7-р байр эзэллээ. Мөн долоо дугаар байрын шагнал 70 мянган ам.долларын (200 сая төгрөг) эзэн боллоо. Тус тэмцээнд Өнгөрсөн жилийн аварга Хятад улсын төлөөлөл Nova Esports баг энэ жил дахин түрүүлж аваргаа хамгааллаа.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 24