SOCIAL NEWS
0-16 насны хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийнэ

Зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран зохион байгуулж байна. 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах зүйлсийг анхаарна. Үүнд: 1. Цахимаар цаг олголт хийгдэнэ. 2. Dentalcenter.mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн өмнөх өдөр цагаа баталгаажуулна. 3. Үзлэг хийх өдөр: Даваа-Баасан гаригт 08:20-19:20 цагийн хооронд байна. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд 3 удаа амны хөндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй юм. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд өөрийгөө боомилж, амиа хоролжээ

Увс аймгийн цагдаагийн газраас бага насны хүүхэд өөрийнхөө амь насыг хохироосон байж болзошгүй хэргийг шалгаж байна. Энэ хэрэг гурав хоногийн өмнө гарсан гэх ба Увс аймгийн Өндөрхангай суманд оршин суух найман настай эмэгтэй хүүхэд гэрийнхээ унинаас өөрийгөө боомилж, нас барсан байжээ. Хэрэг гардаг өдөр талийгаач ээж, эгч, дүү нартайгаа хамт үхрийн зэл рүү тугал уяхаар хамт явж байсан гэх ба гэртээ орчихоод ирье гэж хэлээд эргэж ирээгүй байна. Удалгүй ээж нь гэртээ очих үед охин хоолойгоо боомилсон байжээ. Цагдаагийн алба хаагчид охиныг ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлосон болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж. Хойшлуулшгүй ажиллагааны явцад амь хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэл болон бусдын сүрдүүлэг, заналхийлэлд өртсөн зүйл байхгүй. Харин хүүхдийн сониуч зангаар тоглож байгаад болгоомжгүйгээр амиа егүүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байна. Түүнчлэн мөн өдөр нийслэлийн Багануур дүүрэгт 14 настай эмэгтэй хүүхэд өндрөөс үсэрч амиа егүүтгэсэн хэрэг мөн бүртгэгджээ. Талийгаач охин ээждээ загнуулсан байсан гэх ба уурлаж, гарч яваад эргэж ирээгүй байна. Энэ хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

ТАРВАГА АГНАСАН, МАХЫГ НЬ ХУДАЛДАН АВСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн нутагт 22 ширхэг тарвага агнан махыг нь худалдан авсан зөрчлийг шалгаж тарвага агнасан 4 иргэнд тус бүр 150.000 төгрөгийн торгууль, махыг нь худалдан авч Арвайхээр сумруу тээвэрлэсэн 1 иргэнд 300.000 төгрөгийн торгууль оногдуулж байгаль орчинд учирсан хохирлын 7.660.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тарвага агнахад ашигласан 3 ширхэг бууг Цагдаагийн газарт, 22 ширхэг тарвагны нойтон маханд тахалын шинжилгээ хийлгэхээр ЗӨСТ-д тус тус шилжүүллээ. Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар нь тарвага агнасан, мах түүхий эдийг худалдсан зөрчлийн мэдээллийг авч ажиллаж байна. Тарвага агнасан, мах, арьс түүхий эдийг худалдсан, худалдан авсан талаар баттай мэдээлэл өгвөл байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.4-д заасны дагуу нийт торгууль, нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох журамтай бөгөөд мэдээллийг нууцална.

“Вандебо” хамтлагийн зурагт дэвтэр

Сүүлийн үед залуусын дунд нэлээд нэрд гараад байгаа “Вандебо” хамтлаг богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. “Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл гаргаж ирсэн гэлцдэг тус хамтлагийнхан оюутан, сурагчдын дэвтрийн нүүр чимэхээр “Улаанбаатар принт” компанитай гэрээ хийжээ. Ш.Энхжамц өвөө Ванган, эмээ Дэжидийнхээ нэрний эхний үеийг авснаар “Ванде” харин Б.Эрдэнэболд нэрийнхээ жинхэнэ нэрний товчлолоор “Эбо” гэх болжээ. “Вандебо” гэсэн нэр ийм учиртай аж. Олон сайхан зурагаараа дэвтрийн нүүрийг чимж фэнүүдийнхээ гар дээр очихнээ.

“Андлалын өргөө”-г дурсацгаав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар баригдаж эхэлсэн “Андлалын өргөө” цогцолборын гүйцэтгэгч “Хос санаа" ХХК ажлаа зогсоож, цаашилбал компаныг хар жагсаалтад оруулж, улсаас төсөвлөсөн мөнгийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан. Хоёр тэрбум гаруй төгрөгөөр байгуулагдах байсан “Андлалын өргөө”-г /2021.08.25/ оройноос эхлэн буулгаж эхэлсэн ба буулгах болсон шалтгаан нь оюуны өмчийн маргаанаас болсон юм. Тус “Андлалын өргөө" нь жилдээ 400 сая жуулчин төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан билээ.МУГЖ Г.Золбоот, О.Бат-Өлзий нар тус өргөөг дурсаж, дурсгалын зураг татуулжээ. Тэрбумаар үнэлэгдсэн хөшөө салхинд хийсэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАСАН УУ

йыб йыб йыб йыб УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хууль бусаар хүрэн баавгай ангаж байсан хэргээ олон жил нуун дарагдуулж байсан асуудлыг цагдаагийн байгууллага 15 жил шалгаагүй. [media=https://www.facebook.com/Urantogtokh/videos/325710745496168 end] УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хууль бусаар хүрэн баавгай ангаж байсан хэргээ олон жил нуун дарагдуулж байсан асуудлыг цагдаагийн байгууллага 15 жил шалгаагүй. Тэрээр 2005 онд буюу МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар ан хийж түүнийгээ тухайн үедээ нууж цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрч чадсан байдаг. Нотлох баримт болох зурагт өгүүлснээр түүнтэй хамт байх хэсэг залуус дунд 60 тэрбумын хэргээр ял сонсоод байгаа А.Ганбаатар нарын 10 залуу тухайн үед хамт ан хийжээ. Тус хэргийг Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газарт очиж байгаль хамгаалагч болон нутгийн газар мэдэх залуусыг дагуулан замчлуулж, Монголдоо нэн ховорт тооцогддог хүрэн баавгайг хууль бусаар ангажээ.Хууль бусаар ан хийсэн залуус бахарлтай нь аргагүй зургаа даруулж, түүнийгээ нуун дарагдуулжээ. Хэрэг хуучирдаггүйн адилаар энэ хэрэг ч өдгөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй. Учир нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг агнасан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлдэг хуулийн заалт хэрэгждэг. Хуулийн заалтыг тодруулбал, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах тухай хуульд зааснаар 1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг. Хуулийн заалтыг тодруулбал, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах тухай хуульд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

1 ... 15 16 17 18 19 20 21 22 23 24