0-16 насны хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийнэ

Зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран  зохион байгуулж байна.

  1.  08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах зүйлсийг анхаарна.

  Үүнд:

1. Цахимаар цаг олголт хийгдэнэ.
2. Dentalcenter.mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн өмнөх өдөр цагаа баталгаажуулна.
3. Үзлэг хийх өдөр: Даваа-Баасан гаригт 08:20-19:20 цагийн хооронд байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд 3 удаа амны хөндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.