НИСЭХИЙН ДАРГА Б.ОТГОНСҮХ ОУ-Н ХУРАЛД ОРОЛЦОХДОО ЗОЧИД БУУДЛАА ГОЛЖ, БИЗНЕС АНГИЛЛААР НИССЭНДЭЭ УУРСЖЭЭ

НИСЭХИЙН ДАРГА Б.ОТГОНСҮХ ОУ-Н ХУРАЛД ОРОЛЦОХДОО ЗОЧИД БУУДЛАА ГОЛЖ, БИЗНЕС АНГИЛЛААР НИССЭНДЭЭ УУРСЖЭЭ 


2025 оны 01 сард Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-д бүтэц зохион байгуулалт хийгдэж , ингэхдээ мэргэжлийн бус томилгоо хийгдэж ИНҮТ-ийн гүйцэтгэх захирлаар Шадар сайд С.Амарсайханы 

2024 оны сонгуулийн менежер бөгөөд Нийслэлд хамтран ажиллаж байсан Б.Отгонсүх томилогджээ. Нийслэлд Шадар сайдтай шадарлаж ажиллаж байхдаа Cable car буюу дүүжин тээврийг зарим чиглэлд тавина, нийслэлийн замын түгжрэлийг 50 хувь бууруулна гэх худал үлгэрийг зохиож, иргэдийг төөрөгдүүлсөн хүн. Одоо аль нь ч хийгдээгүй. Байгаа суугаа газраа тогтвортой ажиллаж олигтой үр дүн гаргадаггүй тэрбээр сүүлийн 3 жил замын үүдийн гааль, нийслэлийн гаалийн дарга, Монголын төмөр замын даргаар ажилласан ч гялайж гялтайх нэг ч ажил бидэнд сонсогдож, нийгэмд мэдрэгдээгүйгээс нь түүний ажлын үр дүнг харж болно. ИНҮТ-ийн даргаар томилогдоод анхны гадаад томилолтоороо Сингапур улсруу явжээ. Сингапурт очоод буусан буудлаа голж, гадаад томилолтын журмын дагуу онгоцоор нисэхдээ энгийн суудал захиалсанд уурлажээ. Мөн ОУ-ын хуралд оролцох буудал суудлаа голдог хэрнээ Монголд зохион байгуулагдсан ОУ-ын хуралд тоож оролцдоггүй байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр (CASP-AP)-ийн гишүүн орнуудын техник, үйл ажиллагааны 11 дүгээр (11th ATOM) ээлжит хурал”-ыг 2025 оны 02 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагжээ. Тус хуралд гадны зочид төлөөлөгчдийг хүндлэлгүй, хуралдаа ч очоогүй нэгний эзгүй суудал нь нөхөр Б.Отгонсүх захирлынх л байв.Хэлэлцүүлж байгаа асуудлыг ойлгохгүй зугтааснуу, хурал зохион байгуулж буй Шангриллаг голоод очоогүй юу? гэдэг нь асуудал.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.