Л.ОЮУН-ЭРДЭНЭ 150 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН УСНЫ ТӨСЛИЙН ТУСГАЙ ЭЛЧЭЭР ТОМИЛОГДЖЭЭ

Дэлхийн усны түншлэлийн байгууллага Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг өөрсдийн “Дэлхийн элч”-ээр томиллоо. Мөн Ази, Номхон далайн ус, уур амьсгалын тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын тусгай элчээр томилоод байна. 


Тэрээр 2030 дуустал тус албан үүргийг гүйцэтгэх аж. Түүнийг энэ сарын 23-27 өдрүүдэд Швед улсын Стокгольм хотод болсон дэлхийн усны долоо хоногийн "Шинэ элч нарын чуулга уулзалт"-ын үеэр сонгожээ.Энэхүү хөрөнгө оруулалтын төсөл нь Ази, Номхон далайн улс орнуудын удирдагчдыг хамтран ажиллах боломжийг бий болгох зорилготой.

Цаашлаад ус, уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олох, 2030 он хүртэл 150 тэрбум ам.долларын санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас түүнийг элч болгосноор усны аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэртэй байдалд улс төрийн салбарын хүний зүгээс туслалцаа үзүүлнэ гэж үзэж байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.