Редакцийн бодлого

“СЭТГҮҮЛ ЗҮЙН ТҮҮЧЭЭ” НҮТББ-ЫН ДЭРГЭДЭХ : 
NEGUUN.MN МУЛЬТИМЕДИА МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН САЙТ


Мэдээллийн анхдагч эх сурвалж ...

Эрхэм зорилго: “NEGUUN.MN” МУЛЬТМЕДИА САЙТ нь хэвлэл мэдээллийн салбарт шинэ өнгө нэмэх зорилт дэвшүүлж, мэдээ мэдээллээ орон даяар цацаж байна. Манай сайт нь шуурхай , шинэлэг байдлыг эрхэмлэхээс гадна үнэн бодит мэдээллийг хараат бусаар, тэнцвэртэйгээр сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйн зарчмыг баримтлан олон нийтэд даацтай мэдээлнэ.
Энэхүү зорилгынхоо хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн чадварлаг сэтгүүлч, зураглаач, эвлүүлэгч, болон найруулагч нараар багаа бүрдүүлэн ажиллаж байна.
Бид сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах ярилцлага болон цаг үе, үйл явдлын мэдээ мэдээллүүдийг шуурхай хүргэж ажиллах бөгөөд нийгмийн сүлжээгээр ч идэвхижүүлэлт хийж, олон нийтэд түгээн ажиллана. Тус сайт нь аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллана.
Алсын харааМэдээллийн олон талт эх сурвалжид итгэдэг хэрсүү уншигч, үзэгчдийг бэлдэнэ. 
Ингэхдээ иргэний боловсролыг дээшлүүлэх замаар зорилтот мэдээнд үл итгэх байдал руу хөтөлж, улс төрчдийн бохир мэдээллээс ангид байлгахад гол зорилго оршино