МУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ СОЛОНГОСЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ БУЮУ “МК СУРГУУЛЬ” НЬ МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГООР АШИГЛАХААР ҮНЭГҮЙ АВААД ЭЗЭШҮҮЛСЭН ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР ЗАРЖЭЭ

Хууль бусаар зарсан улсын газрыг худалдан авсан “ЮУ БИЭМ КЭЙ СЕРВИС” ХХК нь ...... мянган айлын нийтийн эзэмшлийн орон сууцыг барьж байнаХэрэв МУ-ын Засгийн газар газраа эргүүлэн авахаар болвол тус хорооллын захилагчид хохирч үлдэх үү?   2014 онд Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцааны хүрээнд Сөүл хотын дарга Пак Вон СүнНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааны хүрээнд нэгэн гэрээнд гарын үсэг зурсан байдагТус гэрээнд Монгол улсаас Сөүл хотод амьдран сууж буй Монгол  иргэдийн хүүхдүүд болон БНСУ-аас МУ-д оршин суугаа иргэдийн хүүхдүүдийн суралцах  сургуулийн газрын асуудлыг харилцан шийдэхээр болсон билээСолонгос дахь Монгол сургууль нь 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд 2014 оныг хүртэл өндөр төлбөртэй түрээсийн байранд хичээллэж байсан бол тус хамтын ажиллагааны гэрээний үр дүнд өөрийн газартай болж өнөөдрийг хүртэл тус Солонгос дахь Монгол сургууль өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулж байнаХарин Улаанбаатар хотын тухайн үеийн захирагч Э.Бат-Үүл “Монгол дахь Солонгосын МК сургуулийн” болон “Монгол улсад суугаа БНСУ-ын иргэдийн нийгэмлэг”-т Хан-Уул дүүрийн 10-р хороонд 2га газар ашиглах зориулалтаар эзэмшүүлсэн байдагИнгээд газрын гэрчилгээн дээрх өмчлөгч “ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК үйл ажиллагааны зардалгүйн улмаас  Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг үйл ажиллагааг дангаар хариуцаж явсан байнаГазрын анхны зориулалтын дагуу  олон нийтийн төворон сууцсургууль барих гэсэн боловч мөнгө санхүү зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж олон жил тус газар хоосон байжээИнгээд тус газрыг МУ-ын Засгийн газраас хурааж авах албан тоотыг удаа дараа хүргүүлсэн бөгөөд “ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК-ийн захирал буюу Солонгосын МК сургуулийн  захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар тус газрыг гуравдагч этгээд болох зуучлагч Пак Бён Уг нар “Юу Би Эм Кэй сервисХХК-нд 2 тэрбум төгрөгөөр зарсан байнаГол нь ингэхдээ хоёр улсын хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж МУ-ын Засгийн газарМУ-ын хууль тогтоомжийг үл тоомсорлон хууль бусааршат дараатайгаар тус газрыг шилжүүлэн зарсан байдагЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ХХК буюу “Монгол дахь Солонгосын МК сургууль” болон “Монгол улсад суугаа БНСУ-ын иргэдийн нийгэмлэгийн нэр дээр байсан тус газрыг Монгол хүний нэр дээр шилжүүлэн худалдсанХудалдахдаа гуравдагч этгээд буюу зуучлагё “Па Бён Угийн хувийн дансруу шилжүүлсэн байнаАлбан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар тус газрыг Солонгосын МК сургууль болон нийгэмлэгийн гишүүд дундаа зөвшилцөн 3 тэрбум төгрөгөөр зарахаар болсон ч гэрээгээ 2 тэрбум гэж хийн өөрийн хувийн дансруу авсан нь мөн нутагэлэг нэгт Солонгосчуудаа залилсан хэрэг болж байгаа юмМУ-аас өгсөн тус газрыг ашиглах зориулатаар өгсөн гэдгийг дээр дурдсанГазар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгчэзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.      Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Төрөөс гадаадын иргэнхуулийн этгээдхарьяалалгүй хүнд газрыг төлбөрхугацаатайгаар болон хуульд заасан бусад болзолжурмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэнхарьяалалгүй этгээдМонгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдгадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газаролон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна гэж заасан байдагМөн МУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын компани нь охин компани байгуулах эрх зүйн үндэс байхгүй учир “ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК-ийн захирал буюу Солонгосбн МК сургуулийн  захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар эртнээс нарийн төлөвлөгөө гаргаж Өөрөөр хэлбэл Олон нийтийн зориулалттай улсын газрыг хууль бусаар бусдад шилжүүлэн зарсан байнаХэргийг ахин сануулахад 2014 онд МУ-ын Засгийн газраас БНСУ-ын иргэдийн үүсгэн байгуулсан МК сургууль болон Монгол дахь Солонгос иргэдийн холбоонд үнэ төлбөргүй олгосон юмГэвч тус газрыг зориулалтаар нь ашиглалгүйгээр хууль зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хууль бусаар авч гуравдахь этгээдэд зарсан байнаМУ-ын Засгийн газраас үнэ төлбөргүй өгсөн газрыг зориулалтын дагуу ашиглалгүй дамнан худалдсан.Ингэхдээ • МУ-ын Үндсэн хууль • Иргэний хууль/Эрүүгийн байцаах шийтгэл хууль/ • Газрын тухай хууль • Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болон хуулийн этгээд байгуулах хууль • Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын тухай хууль • Татварын хуультатвар төлөхөөс зайлсхийхтэй холбоотой зохицуулалт • Санхүүгийн гүйлгээний тухай хууль болон мөнгө угаахын эсрэг хууль • Хуульчийн тухай хууль болон гадаад мэргэжлийн этгээдийн үйл ажиллагааны журам зэргийг зөрчсөн байгаа юмСолонгос улсад суугаа Монгол иргэд эх орныхоо нэрийг уландаа гишгэж байнаМонголчууд Солонгос улсад нэр хүндгүй хэмээн бид шүүмжилдэгТэгвэл Солонгос улсын 3 иргэн эх орныхоо нэрийгМонголд амьдарч буй элэг нэгт ард түмнийхээ нэр төрийг барж үүгээр зогсохгүй МУ-ыг залилан 2 га газрыг ийнхүү 2024 оны 4 дүгээр сарын 24-нд заржээСонирхолтой нь газрыг зарахаас өмнө буюу 2023 оны 9 дүгээр сараас тус газрыг хашаалж газар ухан барилгын хундамыг цутгаж эхэлсэн байнаБарилгын зөвшөөрөлгазрын эрх шилжээгүй байхад барилгын ажил эхэлдэг жишээ энэ мэт олон билээУг нь Монгол улс тусгаар тогтносон хуультай улс шүү дээМУ-ын хууль тогтоомжийг уландаа гишгэж 2 улсын найрамдалт харилцаанд сэв суулгасан “ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК-ийн захирал буюу Солонгосын МК сургуулийн  захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар тус газрын гуравдагч этгээд болох зуучлагч Пак Бён Уг болон Монголын шат шатны авилгалд автаж улсын газрыг зарсан хуулийн байгууллагад ямар арга хэмжээ авах вэХэрэв улс өөрийн газраа хурааж авбал ЁСТОЙ НӨГӨӨ ТУУЛЫН УСЫГ ДОЛООХ ШАХАМ БАЙЖ ЦУГЛУУЛСАН ХЭДЭН ТӨГРӨГӨӨРӨӨ БАЙР ЗАХИАЛСАН МОНГОЛ УЛСЫН ЭНГИЙН ИРГЭД ХОХИРЧ ҮЛДЭХ ҮҮ?

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.