НИЙСЛЭЛД ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫН 500 ЦЭГ АЖИЛЛАНА

Нийслэлийн Засаг даргын 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А/1116 дугаар захирамжаар 2026-2027 оны галлагааны улиралд нийслэлийн долоон дүүрэгт гэрээт борлуулалтын 500 цэг ажиллуулахаар баталлаа.

Үүнээс 54 цэгийг шаардлагатай тохиолдолд дүүргүүдэд нэмэлтээр хуваарилах нөөцөд байлгахаар төлөвлөжээ.

Дүүргүүдэд ажиллах борлуулалтын цэгийн тоог дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

  • Баянгол дүүрэг – 17
  • Сонгинохайрхан дүүрэг – 165
  • Хан-Уул дүүрэг – 42
  • Чингэлтэй дүүрэг – 58
  • Баянзүрх дүүрэг – 110
  • Налайх дүүрэг – 22
  • Сүхбаатар дүүрэг – 32

Эдгээр цэгээр иргэдэд хагас коксон болон шахмал түлш худалдан борлуулна.

Борлуулалтын цэг ажиллуулах хүсэлт гаргасан иргэдийн хүсэлт, өмнөх галлагааны улиралд хариуцлагатай ажилласан гэрээт цэгүүдийн ажиллаж байсан цэгийн байршил болон тухайн дүүргийн хүн амын нягтаршил зэргийг харгалзан үзэж, хамтран ажиллах гэрээг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор байгуулна.

Ингэснээр 2026-2027 оны галлагааны улирал ирэх сарын 15-аас албан ёсоор эхэлж, түлш худалдаанд гарна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.