НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД СУРРОН БОЛОН БУСАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООГ ШИЛЖҮҮЛБЭЛ ТОРГОНО

Эцэг, эх, асран хамгаалагчдыг насанд хүрээгүй хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас (ТЦА) анхааруулж байна. Хэрэв шилжүүлбэл 100 мянган төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.2 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн мопед, түүний төрөлд хамаарах скүүтерийг жолоодож явган хүний гарцаар гарсан тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгоно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.