ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б. АЗЖАРГАЛ ЗАСАНГИЙН ХҮМҮҮЖИГЧ БОЛОХ УУ?

Дархан-уул аймгийн иргэн П.Баяраа 2022 оноос эхлэн Б. Азжаргалтай холбоотой асуудлуудыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч нийслэлийн прокурорын газар уг хэргийг хаажээ. Гэвч улсын ерөнхий прокурорт дахин гомдол гаргаснаар шийдвэрийг хүчингүй болгож Б.Азжаргалд холбогдох хоёр эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар болсон байна.

Тухайн хэрэгт авилга, албан тушаалын ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжих 60 тэрбумын гэрээ шууд байгуулсан зэрэг ноцтой үйлдлүүд багтжээ.

Энэ талаар дархан-уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батбаяр ‘’2023, 2024 онд тус аймгийн худалдан авах ажиллагаанд шалгалт хийж үр дүнд нь 63.8 тэрбум төгрөгийн зөрчил илэржээ. 

Худалдан авалтын төлөвлөлт, тендерийн зарлалт, гэрээ байгуулах шатанд хууль зөрчсөн байсан. Тиймээс дүнг АТГ, ИТХ-д хүргүүлсэн’’ гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл Б.Азжаргал өнгөрсөн хугацаанд хууль бус тендер, худалдан авалтын тогтолцоо бүрдүүлж, төрийн хяналтаас ‘’дархлагдсан’’ мэт ажиллаж ирсэн ч байж магад….


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.