Нийтлэлийн бодлого

Баримтлах зарчим: Иргэний боловсролын индэр байна. Олон талын эх сурвалжийн бодит мэдээллийг түгээнэ.
Контентийн агуулга нь дотоод, гадаад , нийгэм, улстөр, эдийн засаг, спортын цаг үеийн болоод тойм, дүгнэлт, мэдээ, сурвалжилга, ярилцлага мэдээлэл байх ба соёл урлагийн салбарыг дэмжин ажиллана.


Мэдээний нүүр хуудаст тэнцвэртэй, олон байр суурийг хүргэх үүднээс тал бүрийн эх сурвалжийг ашиглах ба ингэхдээ Монгол улсын Зохиогчийн эрхийн хуулийг сахиж ажиллана. Редакци нийтлэлийн бодлогын хүрээнд өөрсдөө контент боловсруулж, бэлтгэхээс гадна тал бүрийн эх сурвалж болох гэрээт сонин, телевиз, сайт, сэтгүүлч, байгууллага хамт олны мэдээллийг сэтгүүл зүйн шаардлагыг үндэслэн нийтэд түгээнэ.