СЭРЭМЖЛҮҮЛЭГ : НАСАНД ХҮРСЭН ТАВАН ЗАЛУУ 13 НАСТАЙ ОХИНЫГ БҮЛЭГЛЭН ХҮЧИРХИЙЛСЭНИЙГ ТОГТООСОН Ч МАРГААШ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭДҮҮД СУЛЛАГДЖЭЭ

Харамсалтай гэмээр тус хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 15 хоногийн өмнө үйлдэгдсэн бөгөөд тухайн хэрэг хийсэн этгээдүүдийг шуурхай илрүүлэн олж тогтоосон ч маргааш нь л гэхэд сулласан юм.


Хэргийг тодруулбал : Гэмт этгээдүүдийн нэг нь охинтой цахим орчинд танилцан хэрэг гардаг өдөр уулзан авч явсан бөгөөд охины гар утсыг авчихаад өгөхгүй байсан учир охин зугтаж чадаагүй гэх мэдээлэл бий. Тухайн хэрэг үйлдсэн этгээдүүд охиныг архи, согтууруулах ундааг хүчээр уулган уусан цаг явуулна гэх мэтээр дарамтанд оруулсан гэдгийг эх сурвалжаас хэлж байгаа юм.


Тухайн хүчингийн хэрэг гарсныг охин өөрөө түргэн тусламжийн 108 дугаар залгаж мэдэгдсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг баривчилсан боловч маргааш өдөр нь сулласан байна. Тиймээс ч хохирогчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардсан боловч тэд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явж байгаа юм. Мөн гэмт хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дараа л дөнгөж мөрдөн байцаалтад шилжүүлсэн сурагтай.


Тус хэргийг шалгах ажиллагаа удаашралтай цаашлаад гэмт этгээдүүд сул чөлөөтэй явж   байгаад хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа аж. Мэдээж хэрэг хамгийн харамсалтай нь 13 хан настай охин өнөөдрийн байдлаар сэтгэл санааны гүн хямралтай байгаа нь ойлгомжтой.

Шуурхай ажиллагаа явуулан гэмт этгээдүүдийг илрүүлсэн ч ийнхүү хэрэг хийсэн өдрийнхөө маргааш нь суллагдаж хохирогч охины ар гэрийнхэнд хүнд цохилт болсон хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар бид үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.