АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ 10 ХОНОГ ТАСРАЛТГҮЙ ХЭРЭГЛЭСЭН ЭМЭГТЭЙ НАС БАРЛАА

Сүүлийн 10 хоног тасралтгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй буудлын өрөөнд нас баржээ. 


Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах зочид буудалд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу очиход  45 настай  эмэгтэй зочид буудлын ... тоот өрөөнд биедээ ямар нэг ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Талийгаач нь  сүүлийн 10 хоног тасралтгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. 


                                       Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.