ТЭЭЖ ТӨРҮҮЛСЭН БЯЦХАН ҮРСИЙНХЭЭ АМИЙГ ХӨЛЧҮҮРХСЭН ЭХЧҮҮД ХОХИРООСООР БАЙНА ...

Өнгөрсөн баасан гаригт   хоёр ч нярай согтуурхсан эхийнхээ хөхөнд даруулж амьсгал хураасан таагүй мэдээлэл байна.

Тодруулбал : Энэ сарын 08- ны Баасан гаригт СХД-ийн 8-р хороонд 2 сартай нярай хүүхэд гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Эхний байдлаар нярай хүүхдийн эх нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн , хөхөөрөө дарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Мөн үүнтэй ижил төстэй буюу БЗД ийн 7-р хороонд 2 сартай нярай хүүхэд ил харагдах гэмтэл шархгүй нас баржээ. Эхний байдлаар мөн л эх нь архи согтууруулах төрлийн ундааны зүйл хэрэглэж хөхөөрөө дарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдов.

Ийнхүү тэд өөрсдөө тээж төрүүлсэн ч архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэснээс үүдэн бяцхан үрсийнхээ аминд санамсар болгоомжгүйгээр хүрч , амь насыг нь эрсдүүлсэн тохиолдол нэг өдөрт хоёр ч бүртгэгджээ. Энэ нь нэг талаараа эмэгтэйчүүдийн архины хэрэглээ их байгааг мөн дөнгөж төрж амаржаад хоёр сар болж буй эхчүүд хөлчүүрхэж хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулсан гэх мэдээлэл ч нь өөрөө энэ нийгмийн “эмгэнэл” юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.