9 ДАВХРААС УНАЖ АМИА АЛДСАН "Х" ХОЙД ЭЦЭГТЭЙ ХҮЧИНДҮҮЛДЭГ НЬ ТОГТООГДЖЭЭ

БГД-ийн 6-р Бичил хороолол дахь орон сууцны 9 давхрын дээврээс хоёр охин, нэг эрэгтэй амиа хорлох оролдлого хийж, 13 настай Х болон 21 настай Ц нар унасан юм. Унасан хүүхдүүдийг Яаралтай түргэн тусламжийн машин авч явсан бөгөөд эмнэлэгт эмчилгээ хийлгэх явцдаа буюу 2021.12.18-ны 20:00 цагт өндрөөс унасан 13 настай Х нас баржээ. Тухайн 13 настай охидууд нэг ангийнхан байсан бөгөөд 21 настай Ц-тэй нэг нь дотно харилцаатай байсан гэнэ. Мөн нэг 13 настай охин нь хойд эцэгтэй хүчиндүүлдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.  


ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү :  Өнөөдөр 16:08 минутад цагдаагийн байгууллагад байрны дээвэр дээр 3-н  хүн хөлөө унжуулаад суугаад байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага, онцгой байдлын байгууллага хэргийн газарт очиж ажилласан. Ажиллах явцад уг иргэд 13 настай Ч, 13 настай Х гэх хоёр эмэгтэй хүүхэд, 21 настай Ц гэх хүн  тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас тухайн иргэдтэй ярилцлага хийсэн. Ярилцлагын үр дүнд 13 настай Ч байшин дээрээс үсрэх үйлдлээсээ татгалзаж, Ч байшингийн ирмэг дээрээс буусан. Харин энэ үед 13 настай Х байшингаас унасан араас нь 21 настай Ц унасан. Тухайн хоёр иргэн онцгой байдлын аврагчдын аврах дэрэн дээр унасан. Ингээд унасан хоёр иргэнийг яаралтай эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэн. Өндрөөс унасан 21 настай Ц-гийн биеийн байдал одоогоор хэвийн гэх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгсөн. Харин 13 настай Х-гийн хувьд сэхээн амьдрах тасагт эмчлэгдэж байгаад харамсалтайгаар амьсгал хураасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад эрүүлээд байна. Одоогийн байдлаар хэргийн газрын үзлэг хийгдэж байна. 


Харамсалтайгаар амь насаа алдсан хүүхдийн хувьд гэрээсээ гараад алга боллоо гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад гэр бүлийнхэн зүгээс 11 сард өгсөн байна. Иймд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад амиа алдсан охин хойд эцэгтэй хүчиндүүлдэг болох нь цагдаагийн байгууллагад тогтоогдсон. Тиймээс 11 сарын 15-нд тухайн охины хойд эцгийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэг мөрдөн шалгаж ажиллагаа дуусаад тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорт  хүргүүлсэн байна. Тухайн үед охины сэтгэцийг шүүх шинжилгээний үндэсний төвд үзүүлэхэд сэтгэц хэвийн гэж хариу гарсан. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хамгаалах байранд авах хүсэлт гаргасан ч охины ээж хүүхдээ хамгаалах байранд өгөх шаардлагагүй гээд өөр дээрээ авч үлджээ. 


Тэгвэл нөгөө 13 настай охины хувьд 21 настай Ц-тэй дотно харилцаатай байсан гэнэ. Энэ талаар 13 настай Ч-гийн ар гэрээс цагдаагийн байгууллагад манай охин бусадтай бэлгийн харилцаанд орсон байна гэх гомдол гаргасан байна. Иймд гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгахад хамт байсан 21 настай Ц-тэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа хийгдэж байжээ. Харин тухайн 13 настай Ч-гийн хувьд 21 настай Ц намайг хүчиндээгүй. Бид нэг нэгэндээ хайртай цагдаад шалгуулахгүй гэх утгатай зүйлийг ярьсан байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.