ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ РЕППЕР ГЭГДЭЖ БАЙСАН ORICE БУЮУ М.АЛТАН-ОРГИЛЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Street dreams” шоуны ялагч реппер  Orice буюу М.Алтан-Оргил өнгөрсөн долдугаар сард таван давхраас учир битүүлгээр унаж, амиа алдсан байдаг. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгасан бөгөөд  Шалгалтын ажиллагаа бүрэн дуусаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Street dreams” шоуны ялагч болж өсөх ирээдүйтэй реппер хэмээн цоллогдоод байсан иргэн М.Алтан-Оргилийн хэрэг хаагдсан гэх шуум гараад байсан юм. 



Тэгвэл дуучны амиа алдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд прокурорын байгууллагад шилжсэн байна. Хэргийг тодруулбал өнгөрсөн оны долдугаар сарын 25-ны өдөр дуучин М.Алтан-Оргил бусдад зодуулж, таван давхраас унаж нас барсан тухай мэдээлэл цацагдсан бөгөөд үүнд цагдаагийн байгууллагаас "Гаднын нөлөөгүй нас барсан хэргийг шалгаж байна" гэж мэдэгдэж байсан юм. Хэрэг шалгалтын талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Өндрөөс унаж нас барсан хэргийг хаагаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийг хаасан гэх мэдээлэл гарсан. Энэ нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байна гэдгээ илэрхийллээ. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 118 хэргийг хянажээ.


Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хааж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.


Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 43 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч шийдвэрлэн, 31 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрлэгдээгүй бусад хэргийг шуурхай шалгуулж дуусгахаар ажиллаж байгаа гэдгээ прокурорын байгууллагаас мэдэгдлээ. 


 

Гэхдээ тухайн хэргийн талаар талийгаачийн эцэг хэлэхдээ Нэг удаа хэрэг хаагдах санал гарсан. Хаагдах шахаад, бид дахин шалгах шаардлагатай гэж хүсэлт гаргаж байж хаагаагүй. Манайх дөрвөн өмгөөлөгчтэй ажиллаж байгаа. хэмээн хэлсэн байдаг. Ямартай ч хэрэг хаагдаагүй бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.





Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.