ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫ ТУШААЛААР С.МОЛОР-ЭРДЭНИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгахаар болжээ. Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн байна.
С.Молор-Эрдэнэ нар нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд илэрхийлж байсан удаатай. Энэ мэт түүний илэрхийлдэг байр суурь нь түүнийг ийнхүү шалгахад хүргэсэн болтой.
Дашрамд дурдахад, тэрбээр өнгөрөгч долоо хоногт ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй билээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.