ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДЭЭРЭМДСЭН ЭРХЭМ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ НЬ ШАЛГАГДАЖ БАЙХ ҮЕД ӨМГӨӨЛӨГЧ , ПРОКУРОР НАРТАЙГАА БНСУ , БНХАУ-Д УДАА ДАРАА АЯЛЖЭЭ

Анх Ховд аймгийн Алтай сумын нутагт гар аргаар гянт болд олборлодог иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож тухайн газрыг хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр ашиглуулахаар болж гадаадын хөрөнгө оруулагч компани оролцсоноос хойш хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол амсаад буй аж.

Тэгвэл энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож залилсан Монголчуудын хэргийг анхааралтай шалгаж байгаад талархан хохирсон хөрөнгө оруулагчид манай редакцид хандлаа.

Ховд аймгийн Булган сумын харъяат Батмэндийн Мөнхтөр гэх иргэнтэй гадаадын хоёр ч хөрөнгө оруулагч хамтран ажиллахаар болж дөрвөн хүний хамтарсан компани байгуулж компанийн хувьцааныхаа 25-н хувийг эзэмшүүлэхээр тохироход Б.Мөнхтөр гэгч нь “Сонгон шалгаруулалтад шинэ компани оролцоод ялахгүй хэмээн ятгаж “Ашигт малтмалын газраас 2015.08.25-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлахад өөрийн үеэл ах, геологич Д.Цоггэрэл болон өөрсдийн дотны хүн болох Х.Г-ийн эзэмшлийн “Л.....” ХХК-ийг сонгон шалгаруулалтад оролцуулж “Ашигт малтмалын газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авчээ.Харин тусгай зөвшөөрлийн эхний хагас жилийн төлбөр 736 000 төгрөг, үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, сонгон шалгаруулалтын үнийн санал 1 050 000 000 төгрөгийг төлөх, мөн хамтарсан компани  байгуулж үйл ажиллагаа эхлүүлэхэд зориулан 81 264 000 төгрөг бүгд 1 135 000 000 төгрөгийг Б.Мөнхтөр болон түүний эхнэр Хашбаатарын Уранчимэг нарын дансаар хөрөнгө оруулагчдаас авч байснаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлын  /дугаар ХV-019692/ -ийг “Л....” ХХК-д олгуулсан байдаг.

Тус газарт зөвшөөрлийн дагуу 2016 оны 4 дүгээр сараас хайгуулын ажлыг эхэлсэн бөгөөд бүх зардлыг хөрөнгө оруулагчид гаргасаар ирсэн байдаг бол 2016.08.20-ны өдөр “Л.....” ХХК, “Талст молор” ХХК-ий хооронд гэрээ байгуулан тусгай зөвшөөрлийг “Талст молор” ХХК-д хөрөнгө оруулагчдад мэдэгдэлгүй шилжүүлжээ. Тэгвэл “Талст молор” ХХК нь гоеологч Д.Цоггэрэлийн 2013 онд үүсгэн байгуулсан 1 гишүүнтэй компани байжээ.

2017.01.09-ний өдөр компаний хувьцааны 95 хувь, гүйцэтгэх захирлыг өөртөө шилжүүлэн авч, дүрмийг шинэчлэн 2017.01.16-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн ба хувьцааг бэлэглэлээр шилжүүлэн авсан хэрнээ хуурамч гарын үсэгтэй худалдах, худалдан авах гэрээгээр бүртгүүлэн авч мөн л хууль зөрчжээ.

Үүний дараа 2017.09.28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас   Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-020930/-ийг “Талст молор” ХХК-ний нэр дээр 407.99 га газарт гаргуулан авсан ба үүгээр ч зогсохгүй 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр иргэн Б.Мөнхтөр нь гадаадын хөрөнгө оруулагчдыг илтэд айлган сүрдүүлж дарамталж эхэлжээ. Түүний энэ хууль бус үйлдлийн талаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хууль хүчний байгууллагад хандах гэхэд : та нар уурхайн хуучин ашиглаж байсан 1-р ам руу ор, би шинэ ам руу орно хэмээн гуйж хөрөнгө оруулагчид ч ажлаа явуулж байх нь зүйтэй гэж үзээд ажиллаж эхлэлж , өөрийн амнаас 24 тонн гянт болд олборлосоны дараагаар Б.Мөнхтөр нь орон нутгийн цагдаа, хуулийн байгуулагын зарим ажилтнууддаа “үүрэг өгч” ачааг замаас саатуулан   Булган сумын Цагдаагийн тасгийн хашаанд   буулгуулж, манай улсад хууль журмын дагуу HG ангиллын хөдөлмөрийн визээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн оршин суух хаяг зөрүүтэй бичигдсэн зөрчлөөр Гадаадын иргэн, харъяатын газарт  дуудлага өгч ажлыг зогсоолгож чадсан байна.

Б.Мөнхтөр

Ингээд хөрөнгө оруулагчдын ажлыг зогсоосны дараагаар тэдний 37000 литр дизель түлшнээс 17000 литрийг, 9,0 тонн тэсрэх бодисоос 8,5 тонныг зөвшөөрөлгүйгээр авч өөрийн ажилд хэрэглэн зарцуулж , уурхайд хөрөнгө оруулалтаар оруулсан олон зуун сая төгрөгийн үнэ бүхий гэр байр, эд хогшил, техник, тоног төхөөрөмжүүдийг  ч булаан дээрэмдэж авчээ. 

Тэгвэл энэ асуудлыг нь Монголын хуулийн байгууллага 2019 оны 7 дугаар сараас хойш хохирогчдын гомдлоор шалгаж байгаа гэх боловч уг хэргийг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийж байна гэх нэрийдлээр хэргийг удаашруулж, буруутай этгээдэд ял завших нөхцөлөөр прокурор, цагдаагийн байгууллагын нэр бүхий ажилтнууд хангаж өгч буй аж.Тодруулбал Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мянган (өмнө нь Ховд аймгийн ерөнхий прокуророор ажиллаж байсан) нь өөрийн найз Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн даргын ажилтай Э гэгчтэй үгсэн хуйвалдаж, улмаар Баянгол дүүргийн прокурор ерөнхий прокурор  Г –ээр дамжуулж, хяналтын прокурор Б нараар  хэргийг хянуулахдаа хэргийг удаа дараа үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгох, дээд шатны прокуророороос хэргийг шалгах ёстой гээд буцаахаар ажиллагааг санаатайгаар удаашруулсан ба 3 жил “шалгасан” боловч ямар ч үр дүн гаргаагүй. Б.Мөнхтөр нь өөрийн өмгөөлөгчид болон прокурор Э нартай эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед БНСУ, БНХАУ-д удаа дараа хамт зорчсон мэдээ, баримт ч бий аж.


  • Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мянган


Прокурорууд хэргийг шалгахдаа мэргэжлийн болон ёс зүйн ноцтой алдаануудыг удаа дараа гаргасан бөгөөд энэ асуудлыг УЕП газарт хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргаж шалгуулсан бөгөөд цагдаагийн харьяаллыг мөрдөн байцаах албанд, прокурорын харьяаллыг нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Б.Мөнхтөр гэгч нь өмгөөлөгч нартайгаа нийлэн прокурор нарт авлига өгч, тэдний хамгаалалт, ивээл дор гадаадын иргэдийг залиллах, эд хөрөнгийг завших ноцтой гэмт хэргийг ийнхүү хийжээ.

Нэгүүн нэхэн сурвалжлана...

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.