ГССҮТ, БНСУ-ЫН ЭМЧ НАР ХАМТРАН ТҮЛЭГДЭЛТИЙН ДАРААХ СОРВИТОЙ ИРГЭДЭД ҮЗЛЭГ ХИЙНЭ

2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын түлэнхий болон пластик мэс заслын эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн эмч нартай хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдийг хамруулсан үзлэг зохион байгуулна. 
🗓️  Огноо: 2026 оны 8 дугаар сарын 15 (Бямба гараг) 
⏱️  Үзлэгийн цаг: 11:00–18:00 
 ☕️ Цайны завсарлага: 14:00–15:00 
📌  Байршил: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, New Olympic Stadium. 
📞  Урьдчилан бүртгүүлэх утас: 9914-1435 
🩺  Түлэгдэлтийн дараах сорвитой иргэд тус үзлэгт хамрагдах бүрэн боломжтой бөгөөд үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагдана. 
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.