ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Б.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Хууль Зүй, Дотоод Хэрэг (ХЗДХ)-ийн сайд С.Амарсайхан Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж, хууль бус алт олборлолтыг улсын хэмжээнд яаралтай таслан зогсоох үүрэг чиглэл өгсөн. 

Тэрбээр хууль бус олборлолтыг мэдсээр байж гар хөл нь болж, үүрэг даалгавар биелүүлэн, хамсаатан болсон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцохыг сануулсан юм.Энэ хүрээнд Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Хурандаа Б.Оюутболд нь 2026 оны дөрөвдүгээр сард Экологийн цагдаагийн албаны даргаар томилогдож байжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.