ХЭЛ АМ ТАТАЛСААР ИРСЭН СХД-ИЙН СЭНТИЙ ЗОЧИД БУУДАЛД ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Тус зочид буудал нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тухайн үед 21 хоногоор тусгаарлалтад байлгаж байсан бөгөөд тухайн үед зочид буудлын ариун цэвэр, орчин нөхцөл хангалтгүй байсан талаар иргэд мэдээлж байсан. Уг нь тухайн үед улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагууд зочид буудлууд дээр хараа хяналт тавьж ажиллах ёстой ч энэ мэт байдлаар ариун цэвэр хангалтгүй буудалд иргэдийн хүлээн авч байсан юм.


Тэгвэл тус зочид буудалд /2021.10.14/-нд хүчиндүүлсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал : Сэнтий зочид буудалд хүчиндүүлсэн гэх мэдээллийг 10.13-ны 07:50-д цагдаагийн байгууллага авч шалгалтын ажиллагаа явуулахад : СДБ-8 ..-р байрны .. тоотод суух Д.Л /эм.29н/-г Баян-Өлгий аймаг дугаар тоотод суух Д.Е /эр.29н/ нь тус буудлын 502 тоот өрөөнд хүчиндсэн хэргийг  СХДЦХ-1 шалгаж байна.


Наад захын ариун цэвэр хангалтгүй энэ мэт буудлуудад ноцтой хэргүүд гарсаар байгаа нь зочид буудал болон дэн буудлуудаа цэгцлэх цаг болсон гэдгийн сануулсаар байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.