НЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТАЛ НЬ ТАХИР ДУТУУГИЙН ГРУПП, ТЭТГЭМЖ АВЧ БАЙСАН ХЭРЭГ ЯМАР ШАТАНДАА ЯВНА !

Нэг хэсэг л Баян-Өлгий аймагт эрүүл саруул хүн ховор болсон талаар мэдээлэл гарсан. Нэг ёсондоо Татвар төлөгчдийн мөнгөний тодорхой хувь нь нийгмийн халамжийн санд ордог. Тэгвэл тэр мөнгөний ихэнх хувийг Баян-Өлгий аймгийнхан авдаг байх талтай ноцтой хэрэг гарсан байдаг. 

Хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас олгодог тэтгэмжийг хэрхэн олгож ирснийг он, cap, өдөр, тушаал шийдвэртэй нь шалган Хэлгүй дүлий гэх оноштойгоор тэтгэмж авч буй хэд хэдэн иргэдтэй уулзаж шалгахад эрүүл саруул хүмүүс тэтгэмж авч байсан нь нотлогдсон. 

Тус хэрэгтэй холбоотой 420 орчим иргэнийг шалгахад 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тухайн үед тогтоогдсон.

Улмаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авилга авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. 

Мөн тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Эрүүл мөртлөө, улсад их хэмжээний хохирол учруулж, халамжид хамрагдсан иргэдээс мөрдөн байцаалт тухайн үед авсан. 


хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нарт дараах байдлаар мэдүүлэг өгсөн гэх.


Тодруулбал : Манай омгийн ахлагч өвгөнд “Ойр тойрны хамаатан садан хүмүүсийг халамжинд хамруулж өгч болно. Харин надад ахиухан мөнгө өгөөрэй. Дараа нь ямар нэгэн хэл ам болоод байхаар гүй хүмүүс хэрэгтэй” гэж хэлжээ.

Эмч надтай уулзаад “Ямар нэгэн хэл ам гаргаж, хүн амьтанд энэ талаараа хэлээд байв. Чамайг эмч нарт үзүүлсэн болгоод, бүх үзлэг оношилгоо хурлын шийдвэр зэргийг бид зохицуулна. Харин чи хэлгүй болмоор байна уу, дүлий болох юм уу. Чамайг насан туршдаа улсаас cap бүр мөнгө авдаг болгох гээд байна. Надад харин мөнгөө даруйхан өгнө шүү.

Гэрийнхэндээ ч битгий хэлээрэй. Харин дараа нь ямар нэгэн байдлаар тус хүргэж байхгүй бол халамжаас шууд хасчихна шүү” гэх мэтээр сумаараа тэтгэмж аваад сууж байх жишээтэй.


Тухайн үед АТГ-аас 500 гаруй иргэнээс мэдүүлэг авч, эмч нарт авлига өгснийг тогтоогоод байгаа юм.


Эрүүл хүнийг хэлгүй, дүлий хөдөлмөрийн чадваргүй, сэтгэцийн өвчтэй болгож байгаа хор уршгаас болж яг халамжид хамрагдах ёстой иргэд л ард нь хохирч байгаа юм. 

Нэг ёсондоо Баян-Өлгий аймгийн эмч нар эрүүл хүмүүсийг эмч нарын хурлаар оруулж, халамжид хамруулаад дундаас нь ашиг хүртдэг байсан гэсэн үг. Тиймээс ч Баян-Өлгий аймгийн ихэнх эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэг нь таслагдаж шүүхээр шийдэгдвэл Баян-Өлгий аймаг тэр чигтээ эмчгүй болох аюул тухайн үед нүүрлэж байгааг онцолж байлаа.


 Харин өнөөдрийн байдлаар энэ их оролцогч цаашлаад бүтэн аймаг, сумаараа холбогдсон хэрэг ямар шатандаа явна вэ? 


                                                      УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тухайн үед энэ талаар ам нээж байсан юм. 







Үнэхээр хэрэгтэй иргэддээ очдоггүй хавтгайрсан халамжаар халаасаа зузаалдаг байдал нэг аймгаар тогтохгүй олон байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс ч яриж байгаа юм. Тиймээс шийдвэрлэх арга зам зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж байна. 


Хамгийн харамсалтай нь Группын мөнгө авдаг хүмүүсийн 68% нь цоо эрүүл байв. Өөрсдийгөө "Хөгжлийн Бэрхшээлтэй" гэж бүртгүүлээд улсаас сар бүр багадаа 251.000₮, хүүхдүүдээ бүртгүүлчихвэл сар бүр хүүхдийн тоогоор 155.000₮ халамж авдаг гэсэн үг. Яаралтай ийм зүйлийг таслан зогсоох хэрэгтэй.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.