АЙЛ ӨРХИЙН УС, ДУЛААНЫ ҮНИЙН ТАРИФ ТООЦОХ ЖУРАМ

Орон сууцны айл өрхөд үзүүлэх ус, дулааны үйлчилгээний үнэ тарифын хэмжээг хэрэглээний тоолууртай болон тоолуургүй өрхөөр ялган тогтоосон байна. Тарифын мэдээлэлд дурдсанаар үнэ нь НӨАТ ороогүй дүнгээр тооцогдох бөгөөд усны хэрэглээг тоолуурын заалт болон хүн амын тоонд үндэслэн тооцох зохицуулалттай байна.

ТООЛУУРТАЙ ӨРХИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ТАРИФ

Тоолууртай хэрэглэгчийн хувьд цэвэр усны үнэ 1 м3 нь 2000 төгрөг, харин бохир усны үйлчилгээ 1 м3 нь 1820 төгрөг байхаар тусгажээ. Мөн ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулааныг усны зарцуулалтаар тооцвол 1 м3 нь 1714 төгрөг, дулааны хэмжээгээр тооцох тохиолдолд 1 Гкал нь 3592 төгрөг байна. Эдгээр тариф нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 345 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотын дулааны тарифын зохицуулалттай холбоотой юм.

ТООЛУУРГҮЙ АЙЛ ӨРХИЙН ТӨЛБӨР ХҮНЭЭР ТООЦОГДОНО

Харин усны тоолуургүй өрхийн хувьд хэрэглээний төлбөрийг хүний тоонд үндэслэн тооцохоор байна. Тухайлбал: Цэвэр ус: нэг хүн сард 18,414 төгрөг, Бохир ус: нэг хүн сард 16,430 төгрөг, Халаалтын улиралд ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулаан нэг хүн сард 1,964 төгрөг, Халаалтын бус улиралд: нэг хүн сард 2,946 төгрөг байхаар тогтоожээ. Ингэснээр тухайн өрхийн усны тоолуур байгаа эсэхээс шалтгаалан сар бүрийн төлбөрийг өөр өөр аргачлалаар бодох юм.

Мөн усны хэрэглээнээс гадна үйлчилгээний суурь хураамжийг тусад нь тооцно. Цэвэр усны үйлчилгээний суурь хураамж өрх тутамд сард 3 мянга125 төгрөг, бохир усны үйлчилгээний суурь хураамж 625 төгрөг байна.

Өөрөөр хэлбэл айл өрх зөвхөн хэрэглэсэн усныхаа хэмжээгээр бус, тухайн үйлчилгээнд хамаарах суурь хураамжийг төлнө. Орон сууцны халаалтын төлбөрийг мөн тухайн байрны талбайтай уялдуулан тооцдог. Орон сууцны халаалт болон оюутны байрны подвалын “0” давхрын өрөөний халаалтын тариф 1 м2 тутамд 531 төгрөг, дулааны эрчим хүчний хэмжээгээр тооцвол 1 Гкал тутамд 3 мянга 592 төгрөг байхаар тусгажээ. Үүнээс гадна дулааны эрчим хүчний үйлчилгээний суурь хураамжийг талбайн хэмжээгээр ангилсан байна. Үүнд: Орон сууцны талбай суурь хураамж 40 м² хүртэл 3465 төгрөг/сар, 41–80 м² 5,775 төгрөг/сар, 81 м²-аас дээш 11,550 төгрөг/сар байхаар тогтоожээ.






Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.