ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭХ, ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гаригт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов. Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна.

Хуралдаанаар төрийн өмчит компаниудын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцжээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө яригдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасны дагуу  “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулжээ. 

Мөн “Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.