SOCIAL NEWS
Замын-Үүдийн Зургаан жил зогсонги байсан дулааны станц ажиллаж эхэллээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ 2015 онд баригдсан ч зургаан жилийн турш ашиглалгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгавар өгөн ажлын хэсэг байгуулсан. Засгийн газрын нөөц хөрөнгөөс станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм. Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, "Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 шугам хоолойг холбосноор Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэллээ. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм. Одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна.

One Championship-ын тулаан Монголд болно

Ази тивийн хамгийн том холбоо One Championship-ын "Road to One - 2022" холимог тулааны тэмцээн Монголд болно. Тус холбооны үүсгэн байгуулагч Чатри Ситиодтон ийнхүү мэдээлсэн бөгөөд энэ долоо хоногт нээлтээ хийсэн "Мөсөн өргөө" буюу "Steppe Arena"-д зохиох аж. One Championship-ын дэд ерөнхийлөгч Рич Франклин "Steppe Arena бол дэлхийн стандартад нийцсэн Монгол дахь анхны байгууламж" хэмээжээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, саналыг хаана мэдүүлэх вэ?

Иргэд төрийн албаны хүнд суртал, авлига, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гомдол, саналаа Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан шийдвэрлүүлэх боломжтой. Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны автомат хариулагчаас авах боломжтой. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар авлига, хүнд суртлыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нь төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албаны хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын дээшлүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулж, шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна.

Иргэн бүрт “e-Mongolia” -д Digital ID үүслээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдсан.Өдгөө нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлээд байгаа. Тэд нэг жилийн ой дээрээ иргэн бүрт Digital ID үүсгэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжүүлэн иргэд,олон нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй. Цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх нь дотоод журмаараа зохицуулсан байдаг. Шинэчлэгдсэн “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой. Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “e-Mongolia” -ийн шинэчилсэн хувилбарт оржээ.

Youtube бүх төрлийн вакциныг эсэргүүцсэн худал мэдээллүүдийг устгана

Хүлээн зөвшөөрөгдсөн вакцинуудын эсрэг хуурамч мэдээлэл тараасан бүхий л контентыг устгана хэмээн Youtube-ийн зүгээс мэдэгдлээ. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакциныг аюултай, аутизм, хорт хавдар, үргүйдэл үүсгэдэг гэх худал мэдээллүүд багтаж байгаа. Youtube ийнхүү томоохон бодлого барьж эхэлсэн бөгөөд худал мэдээлэл тараасан хаягуудыг ч устгах аж.Худал мэдээлэлтэй өнгөрсөн жилээс тэмцэж эхэлсэн бөгөөд КОВИД-19-ийн вакцинтай холбоотой 130 мянга гаруй видеог одоогийн байдлаар устгаад байна. Цаашлаад томуу, улаанбурхан зэрэг бусад түгээмэл өвчний вакцинуудын эсрэг худал мэдээллийг устгаж эхлэхээр болж байгаа юм. Вакцины шинэ туршилт, бүтэлгүйдэл болон амжилт, вакцин хийлгэсэн хүмүүсийн үр дүнгийн талаарх ярилцлага зэрэг түүхэн бичлэгүүдийг устгахгүй. Өнгөрсөн хоёрдугаар сард Facebook, гуравдугаар сард Twitter компани ийм бодлого барьж эхэлсэн.

Мэнэнгийн талд анхны бага сургууль байгууллаа

Дорнод аймгийн Сум орон нутгийн хөгжлийн сангаас нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Матад сумын Мэнэн баг 1-5 дугаар ангийн 125 хүүхэд сурах хүчин чадал, боловсон ариун цэврийн байгууламжтай бага сургууль ашиглалтанд орлоо. Одоогоор Мэнэн багийн малчид, хилчдийн 30 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлсэн бөгөөд 12 ажлын байр бий болж байгаа юм. Сургуульд явахын тулд тус багийн хүүхдүүд сум болон аймгийн төвд гэрээсээ хол дотуур байранд эсвэл айлд амьдардаг.Зарим нь эцэг эхийнхээ аль нэгтэй сум, аймгийн төвийг барааддаг байсан нь г санхүүд хүндрэл үүсгэх цаашлаад гэр бүлийг холдуулах шалтгаан болж байжээ. Харин одоо тус багийн болон хилчдийн хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явж, суралцах бүрэн боломж бүрдсэнд хязгаар нутгийн иргэд баяртай байна.

Х.Нямбаатар: 0.07 га-гаас бусад төрлийн газрыг дуудлага худалдаагаар олгоно

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Авлигын индексийг бууруулахын тулд бид төрийн үйл ажиллагааг цахимжуулж, бүтцийг цэгцэлж, орон тоог бууруулахаар ажиллаж байна. Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сум дүүргийн, аймаг нийслэлийн газрын албанд очилгүй иргэд өөрийн газрын гэрчилгээг цахимаар авах боломжтой болно. Цаашид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор бэлдэж байна. Жил бүр үнэгүй олгогдох 0.07 га газар цахимд ил болж, иргэд хүсэлтээ гаргадаг болно. 0.07 гагаас бусад бүх газрыг цахимаар дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ. Мөн төр өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газраа өөртөө олгоно. Энэ онд Монгол Улсын авлигын индексээрээ 180 орноос 118-д жагссан. Үүнийг сайжруулах нь Засгийн газрын зорилго. Авлигын индексийг сайжруулах нэг арга нь төрийн ажиллагааг цахимжуулах юм. Намрын чуулганаар цахимжуулахтай холбоотой дөрвөн хуулийг шийднэ. Төрийн байгууллагаас гаргадаг зөвшөөрөл, лицензийг цахимжуулахаар ажиллаж байна" гэв. Tweet

“Playtime” наадмыг ирэх сарын 2-нд цахимаар нээнэ

Амьд хөгжимд дурлагчдын хүсэн хүлээдэг “Playtime” хөгжмийн фестивал энэ жил наймдугаар сарын 16-19-нд зохион байгуулах байсан боловч цар тахалтай энэ цаг үед дахин нэг жил хойшлуулахаар болсон. Тэгвэл “Playtime-2021 Virtual 2.0” фестиваль аравдугаар сарын 2-нд фейсбүүк болон "Youtube" сувгаар 18:00 цагаас нээлтээ хийхээр боллоо. Зохион байгуулагчдын зүгээс нээлтийн тоглолтыг үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой хэмээн мэдэгдэв. "Дэлхий даяар Covid-19-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч байна. Ийнхүү энэ жилийн наадмыг 2022 оны долдугаар сарын 7-10-нд зохион байгуулах болсон. Өнгөрсөн жил мөн нөхцөл байдалтай холбогдуулан наадмын зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ хэмээн мэдэгдэж байсан. Улмаар "Playtime 2020" наадмын тасалбар худалдан авсан хүн бүрд 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлсэн. Энэ нь мөн ирэх жил рүү шилжих боломжтой аж.

БИДНИЙ НАЙЗ , ГУРВАН ХҮҮХДИЙН ААВД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭЧ ХЭМЭЭН АРД ТҮМНЭЭСЭЭ ДЭМЖЛЭГ ХҮСЧ БАЙНА

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зааварчилж бусдын амь нас эрүүл мэндийг авран хамгаалсаар ирсэн цэл залуухан 35н настай залуу Мугараз ын Гантөгс бөөрний хүнд өвчнөөр шаналж байна. Гурван хүүхдийн эцэг бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох шаардлагатай болж амь нас нь минут секундээр хэмжигдэж эхэлжээ. Иймд сайхан сэтгэлт элэг нэгт ард түмнээсээ сэтгэлийн дэмжлэг хүсч байна. Өдгөөг хүртэл өөрийн эрүүл мэнд өвчин шаналалаа үл тоон шүд зуун зүтгэсээр ирсэн Мугараз овогтой Гантөгс 1986 он д төрсөн энэ жил 35 хан настай. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг эгэл даруу Монгол эрчүүдийн Монгол аавуудын төлөөлөл болсон тэрээр өнгөрөгч 2012 оноос хойш өдгөөг хүртэл буюу өвчний өмнө өвдөг сөхөртлөө “ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны инженер” хэмээх өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хамтран ажиллаж байгаа хамт олон , найз нөхөд дөө гээд түүнд хандсан хэн бүхэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чадахаараа зааварчилан зөвлөж тэднийг осол авааргүй ажилахад хяналт тавьж, эрдэнэт Монгол хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалсаар ирсэн. Гэвч тэрээр ийнхүү ард иргэдээ осол гэмтлээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулан сургалт зааварчилгаа өгч бусдын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөж ирсэн цэл залуу өөрөө өнөөдөр хүндээр өвдөж амьдралын төлөө амьсгалахын төлөө алаг үрсийнхээ төлөө өвчин шаналалтайгаа тэмцэж байна. Ердөө жил гаруйхны өмнө бөөрн ий хүнд өвчин тусч уургаа бага багаар алдсаар энэ оны 5 н сараас өвчин нь хүндэрч бөөрний архаг дутагдалд орсоноос хойш түүний бөөр цусаа шүүж чадахаа больж ээ.Тэрээр б өөрний диализийн аппаратанд орж цаашлаад зүрхэндээ нөлөөл өөд өдгөө биеийн байдал маш хүнд байгаа юм. Иймд түүний амь насыг авран хамгаалахын тулд алдрай үрсийг нь элэг бүтэн амьдруулахын төлөө БНСУ-д нэн яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд ор уулах зайлшгүй шаардлагатай б олсон юм. Харамсалтай нь зөвхөн хагалгааны зардал д л гэхэд 250 н сая төгрөг шаардлагатай болсон учир элэгт нэгт эгэл түмнээсээ бусдын төлөө чин сэтгэл зүтгэлээ зориулан шудрагаар хөдөлмөрлөж зүтгэж ирсэн халамжит хань гурван хүүхдийн эцэгт халуун сэтгэлээр хандаж туслаач хэмээн хүсч байгаа юм. Монголын нэгэн залуу гэр бүл чадварлаг боловсон хүчинд Монголын ард түмэн халуун сэтгэл дэвсэн тусламжийн гараа сунгаж урт нас, элэг бүтэн амьдрал бэлэглээч хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай. ХАНДИВЫН ДАНС : ХААН БАНК 5720728944, ХХБ 427036016, ХАС БАНК 5001807402 ХҮЛЭЭН АВАГЧ : М.ГАНТӨГС

Саид Моллаей “Lil Thug E” хандивын аянд өмсгөлөө хандивлав

Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай Big Life for Lil Thug-E хандивын аянд маань нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлалаа... Дуудах үнэ 2.000.000₮-өөс эхлэх бөгөөд энэхүү постны сэтгэгдэл хэсэгт маргааш оройны 22:00 цаг хүртэл үнийн санал авна. Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Төөгийд маань туслахын зэрэгцээ дэмждэг тамирчныхаа гарын үсэгтэй өмсгөлийг өөрийн болгоорой. Сайн үйлс дэлгэрэх болтугай!!! хэмээн Big Gee өөрийн цахим хуудсаараа дамжуулан монголын түмэн олноо уриаллаа.

1 ... 12 13 14 15 16 17 18 19 20 ... 24