SOCIAL NEWS
ЕБС-Н СУРАГЧ БАГШ НАРЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХАД СҮРЬЕЭТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ 29 ТОХИОЛДОЛЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм. Эхний ээлжийн үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1100 сурагч, 62 багш, ажилтнууд хамрагджээ. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгээр сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтанд оруулжээ.Мөн Коронавируст халдварыг илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, зөвлөгөө өгч ажиллалаа.

ОБЕГ: БАЙШИН ШАТАЖ ДӨРВӨН ХҮН АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр 04:04 цагт Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны "Их Дарь-Эх”-н гудамжинд байшин,машин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын Гал түймэр унтраах, ангийн алба хаагчид байшин болон Королла загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт дөрвөн хүн өртөж амиа алдсан байна.Нас барсан иргэдийн цогцсыг гаргаж, овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ЗҮҮН АЙМГУУДАД ГАРЧЭЭ

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдээд байна.Иймд ард иргэдийг дараах орон нутгуудаас мах, өвс, тэжээл авахгүй байхыг орон нутгийн мал эмнэлгийн эмч нар анхааруулж байна. Мөн Өмнөговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Ховд, Төв, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчин Дундговь, Өмнөговьд аймгуудад Бог малын Мялзан өвчин тус тус бүртгэгджээ. Иймд малчдыг сонор сэрэмжтэй байж сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас санууллаа. Халдвар бүртгэгдсэн аймгуудад отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хоригложээ.

ОБЕГ: 75 настай иргэн галд өртөж амиа алджээ

Өчигдөр буюу 2021/10/23-нд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, толгойтын гудамжинд гэр шатаж байна гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах ангийн алба хаагчид ирж улмаар таван ханатай гэр шатаж байсныг унтраажээ. Уг гэрт 75 настай иргэн галд өртөж амиа алдан, 65 настай иргэн угаартаж яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэж өгсөн харамсалтай явдал болжээ. Сэрэмжлүүлэг: Иймд галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан анхаарал, болгоомжтой байхыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.

БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ИМПОРТЫН 2/3-ЫГ ИНДОНЕЗ УЛС ДАНГААРАА БҮРДҮҮЛЖ ГОЛ НИЙЛҮҮЛЭГЧ ОРОН БОЛОВ

Одоогоор БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч Индонез улс болоод байна. Есдүгээр сард Индонез улсаас БНХАУ-д нийт 21 сая тонн нүүрс нийлүүлж импортын гуравны хоёрыг хувийг нь бүрдүүлжээ. Тус улсын нүүрсний эрэлт өсөж, импортоо нэмэгдүүлснээр Индонезийн нүүрсний үнэ шинэ дээд түвшинд хүртлээ өслөө.Зөвхөн энэ долоо хоногт гэхэд л тонн нь 160-170 ам.доллар хүрч өнгөрсөн сартай харьцуулахад 50 ам.доллароор өссөн дүн хагдаж байгаа юм. БНХАУ-ын Засгийн газраас эрчим хүчний хямралтай холбоотойгоор импортод тавих хязгаарлалтаа сулруулж Австралийн нүүрсний импортод хориг тавьснаар ийнхүү бусад улсын нүүрсний нийлүүлэлт өссөн байна. Манай улсын хувьд цар тахалтай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт бураад байгаа билээ.

МУГЖ С.ЖАВХЛАН САНГИЙН САЙДААС 4 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХСЭН ЭСЭХ ТАЛААР ЦЕГ-С ТАЙЛБАР ХИЙВ

Мугж С.Жавхлан, Баярмагнай нар хамаг монгол төслийг хэрэгжүүлнэ хэмээн сангийн сайдаас 4 тэрбум төгрөг шантаажилсан асуудлаар ЦЕГ-с тайлбар хийлээ. Уг гомдол мэдээллийн дагуу сангийн сайд Жавхлан болон тухайн яаманд ажилладаг 3 гэрчээс мэдүүлэг авсан. 10-р сарын 20-21 өдрүүдэд МУГЖ С.Жавхлан руу цагдаагийн албанаас нийт 11 удаа залгасан боловч утсаа авахгүй үл ойшоосон асуудал гарсан. Тэрээр 10-р сарын 20-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудсыг хүлээж аваагүй өнөөдөр буюу 22 өдөр прокурорын дуудах хуудсыг дахин хүлээн авсангүй. Өөрөө ирээд тайлбар өгөөч хэмээн удаа дараа ийнхүү мэдэгдсэн боловч ирээгүй учир дараагийн арга хэмжээ бол албадан ирүүлэх байдаг хэмээжээ.

Д,ЖИГЖИДНЯМАА АГСНЫ НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН ТӨМӨР ЗАМТАЙ БОЛЛОО

Уг төмөр зам нь 2.3 км урт 750 мм-ийн нарийн царигийн төмөр зам аж. Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн өртөөтэй бөгөөд Монгол гэрийг бэлгэдэн бүтээсэн өртөөний барилга, зэхэлт засвар үйлчилгээ хийх депогийн барилга, автомат хаалт дохиолол бүхий зургаан явган хүний гарам, автомашины гар хаалттай нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний бүрэн хангамжтай иж бүрэн төмөр зам юм. Хүүхэд багачуудыг галт тэргээр аялуулахаас гадна ирээдүйн төмөр замчдад анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийг байгуулжээ. Тус ажлыг санаачилсан Монгол Улсын Гавьяат тээвэрчин, ОХУ, Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” Д.Жигжиднямаа агсны нэрэмжит Хүүхдийн төмөр зам болгохоор шийдвэрлэсэн байна.

ТӨРСӨН ДҮҮГЭЭ ХӨНӨӨСӨН Г-Д 15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Чингэлтэй дүүрэгт 2020 оны арваннэгдүгээр сард төрсөн дүүгийнхээ амийг онц ноцтойгоор хохироосон хэрэг гарсан. Иргэн Г-г Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын амь насыг хохироосон хэрэгт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Тэгвэл Улсын Дээд шүүхийнхяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр иргэн Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, эдлэх ялыг 15 жилээр тогтоов.

ХҮНСНИЙ ТАЛОНООР НОМИН , ОРГИЛ , И-МАРТ-С ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Улсын хэмжээнд хүнсний талонд хамрагддаг 42.2 мянган өрх байдаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүртэй хамтран хүнсний талоноор үйлчлэх туршилтыг эхлүүлээд байна. Цаашид улсын хэмжээнд 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, НӨАТ-ын баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх аж. Иймд иргэд өмнө нь үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүр болон гэртээ ойр байрлах Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүрүүдээр талоноороо үйлчлүүлэх боломжтой юм.

МАНАЙ УЛС 20-42 ХОНОГИЙН БУДАА, ЭЛСЭН ЧИХЭР , УРГАМЛЫН ТОСНЫ НӨӨЦТЭЙ БАЙНА

Одоогийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдол үүсээгүй. Харин Эрээн боомтын хил, гаальтай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсээд байгаа бөгөөд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох будаа, гурил, элсэн чихэр, ургамлын тос 20-42 хоногийн нөөцтэй байгаа.Энэ нь хэвийн зохистой хэмжээ юм.Манай улс богино хугацаанд тээвэрлэлтийн арга хэмжээг авч чадвал эдгээр бүтээгдэхүүний нөөцөд ямар нэгэн асуудал үүсэхгүй.

1 ... 8 9 10 11 12 13 14 15 16 ... 24