МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ЗҮҮН АЙМГУУДАД ГАРЧЭЭ

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдээд байна.Иймд ард иргэдийг дараах орон нутгуудаас мах, өвс, тэжээл авахгүй байхыг орон нутгийн мал эмнэлгийн эмч нар анхааруулж байна.

Мөн Өмнөговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Ховд, Төв, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчин , Дундговь, Өмнөговьд аймгуудад Бог малын Мялзан өвчин тус тус бүртгэгджээ.

Иймд малчдыг сонор сэрэмжтэй байж сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас санууллаа.
Халдвар бүртгэгдсэн аймгуудад отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хоригложээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.