SOCIAL NEWS
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УРЛАГ СОЁЛ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ 50 ХУВИЙН ДҮҮРГЭЛТТЭЙ НЭЭНЭ

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3-р тунтай холбоотой үүрэг өглөө.Үүнд: Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээх Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах Өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх 11-р сарын 1-нээс агаарын хилийг тогтворжуулж нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт даалгалаа. Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй Монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд даалгалаа. ]

СОГТУУГААР ЖОЛОО БАРИН, АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ЦАГДААГ МӨРГӨЖЭЭ

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат : Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт өчигдөр 17:30 цагийн орчимд 44 настай/эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөж, гэмтэл учруулсан байна. Уг жолоочийн согтолтын зэрэг нь 3.16% байсан байна. Осол гаргасан жолооч: "Би уг нь Хоёрдугаар төв эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан юм. Машиндаа жоохон уучихсан юм. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодсон минь буруу боллоо" хэмээн ярив. ]

COVID-19-ИЙН ХАЛДВАР ХҮНИЙ МЭДРЭЛИЙН СИСТЕМД НӨЛӨӨЛӨХ ХОРУУ ЧАНАРТАЙ

Оксфордын их сургууль 32 сая хүний өвчний түүх дээр үндэслэн халдвараар өвчилсөн хүмүүсийн дунд мэдрэлийн системийн эмгэг үүсэх нь түгээмэл байна хэмээжээ. Нэн ховор тохиолдолд “AstraZeneca”-ийн вакцин хийлгэсэн хүмүүст энэ төрлийн эмгэг үүсээд байгаа аж. Энэхүү судалгаанд үндэслэн зарим орнууд дархлаажуулалтын хөтөлбөртөө “AstraZeneca”-ийн вакцин ашиглахаа түр зогсоогоод байна. Одоогоор дэлхийн 184 улс 6.88 тэрбум тун вакциныг “коронавирус”-ийн эсрэг дархлаажуулалтанд ашиглаад байна.

ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР Ж.БОЛДБААТАР: ХУУЛИЙН УЛАМЖЛАЛЫГ ХАДГАЛЖ, САЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ШИНЭЧЛЭН, ХУУЛЬД ТУСГАХ НЬ ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ЗҮЙ ТОГТОЛ ЮМ

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатартай ярилцлаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөөн”-ий үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тавьсан илтгэлтэй холбогдуулан цахим орчинд зарим улс төрч, иргэдийн хооронд зөрүүтэй асуудал үүсч байгаатай холбогдуулан дээрх нөхцөл байдлыг эрдэмтэн, судлаачийн тайлбар, мэдээлэл авах бидний хүсэлтийг хүлээн авч, ярилцаж байгаа танд баярлалаа. Сүүлийн үед үүсээд буй дээрх асуудалтай холбогдуулан өөрийн үзэл бодлоо Та бидэнтэй хуваалцана уу? -“Цагдаагийналбаньгэмтхэрэгтэйтэмцэх, нийтийнхэвжурамхамгаалах, олоннийтийнаюулгүйбайдлыгхангахүндсэнчигүүргийгхуульдзаасанбүрэнэрхийнхүрээндхэрэгжүүлэхтөрийнтусгайалбамөн” гэж Цагдаагийн албаны тухай хуульд заасан байдаг. 2017 онд хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийнхэрэгхянаншийдвэрлэхажиллагаанызорилтньгэмтхэргийгшуурхай, бүрэнилрүүлэх,гэмтхэрэгүйлдсэнхүн, хуулийнэтгээдийголжтогтооншударгаарялоногдуулах, гэмбуруугүйхэнийг ч гэмтхэрэгүйлдсэнгэмбуруутайдтооцохгүйбайх, хүнийэрх, хуульёсныашигсонирхлыгхамгаалах, зөрчигдсөнэрхийгсэргээхэдоршино” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд, цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийг цаг алдалгүй богино хугацаанд илрүүлэх, иргэний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн хохирогчийн эрхийг сэргээн эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах шаардлагыг тогтоосон. Гэтэл дээрх хуульд мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагын энэхүү шуурхай ажиллах нөхцөлийг хязгаарласан зохицуулалт нэлээд бий. Судлаачийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэрнээс нь эхлээд шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, Аливаа хуулийн амин сүнс нь нэрэндээ байдаг. Уг хуульд тухайн үйл ажиллагааг илэрхийлээгүй нэр өгсөн. Хуулийн нэрээс үзвэл, мөрдөн шалгах ажиллагааг орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх агуулгыг илэрхийлж байгаа нь прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг илүү тодотгосон.Нэр нь ийм болохоор доторх зохицуулалтад мөрдөн шалгах ажиллагааг хязгаарласан нь тодорхой харагдаж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч нь өөрөө хэрэг үүсгэх эрхгүй, прокурорын хяналт дор аливаа мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа зөвшөөрөл хүсэх, хяналтын прокурор нь зөвшөөрөл олгох зэргээр техник ажиллагаагнэмэгдүүлсэн нь ажлын ачаалал ихсэх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэхэд хугацаа алдах, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх боломжоо алдах зэрэг сөрөг үр дагавар гарсаар байгаа нь олон тооны судалгааны дүнгээс харагддаг. Харин 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг хараат бусаар бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд энэ нь үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хохирогчийн хөндөгдсөн эрхийг богино хугацаанд сэргээн эдлүүлэхэд ач холбогдолтой байсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд мөрдөгчдийн ажлын ачаалалихсэжбайна гэж ойлгож болох уу? -Тийм гэж хэлж болно. Учир нь бидний судалгаагаар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд 2021 оны 05 сарын байдлаар470 гаруй алба хаагч 19415 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Дээрх үзүүлэлтийг газар нутгийн байдлаар авч үзвэл, нийслэлд нэг мөрдөгч64 хэрэг, орон нутагт нэг мөрдөгч 31 хэрэгт тус тусмөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь мөрдөгч нарын ажлын ачаалал хэт өндөр байгааг харуулж байна. Улсын хэмжээнд эрүүгийн мөрдөгч (чиглэлийн ахлах, эрүүгийн ахлах мөрдөгчийн тоо ороогүй)800 орчим алба хаагч ажиллаж байна. 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нийслэлд нэг эрүүгийн мөрдөгч сард дунджаар 5 хэрэг, орон нутгийн эрүүгийн мөрдөгч сард 2 хэрэг шийдвэрлэж гүйцэтгэх ажлын шугамаар мэдээ, мэдээлэл цуглуулах, бусад арга хэмжээг зохион байгуулж байсан бол 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш нийслэлд ажиллаж байгаа нэг эрүүгийн мөрдөгч сард дунджаар 7-8 хэрэг, орон нутагт ажиллаж байгаа эрүүгийн мөрдөгч сард 3 хэрэг шийдвэрлэж мөн давхар хэрэг бүртгэлтийн 60-180 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга зөвлөгөөний үеэр тавьсан илтгэлдээ “1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлал манай улсын хөрсөнд тохирсон гэдэгтэй санал нэгдэж байна” гэсэн шүү дээ. Таүүнтэй санал нийлж байна уу? -Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Ж.Болдын“Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэлийн агуулга, дүгнэлт, саналыг судлаач хүний хувьд холбогдохсудалгаанд тулгуурлан үзэхэдЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгчийн бие даасан, хараат бус байдлыг тогтоож өгөөгүйгээс шалтгаалж мөрдөгчийнмөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах боломжийгхязгаарлаж, ажлын ачааллыг механикаар ихэсгэсэн ба энэ нь мөрдөн шалгах ажиллагааны чанарт сөргөөр нөлөөлж байгаа тул энэхүү хүндрэл бэрхшээлийг арилгах, шийдвэрлэх талаарх дүгнэлт, саналаа илэрхийлсэн байна лээ, түүнээс биш 1963 оны хуулийн зохицуулалтыг тэр чигээр нь одоо хэрэгжүүлье гэсэн санааг илэрхийлээгүй нь ойлгомжтой.Иймд миний бие зарчмын хувьд дээрх илтгэлд дурдсан агуулга, дүгнэлт, саналыг эрдэмтэн, судлаачийн зүгээсдэмжиж байгаа. Урьд хэрэглэж байсан хуулийн уламжлалыг хадгалж, ач холбогдолтой сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгаж байх нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юм. Ярилцсанд баярлалаа.

ЭМЯ: 73 НАСТАЙ ИРГЭНИЙ НАС БАРАХ ШАЛТГААН НЬ ВАКЦИН ГЭЖ ДҮГНЭХЭД ЭРТ БАЙНА

Баянзүрх дүүрэг,12 дугаар хороонд өчигдөр 73 настай иргэн Р нь Ковид19-ийн эсрэг вакцины гуравдугаар тунг хийлгээд 20 минут ажиглалтад байх хугацаандаа нас барсан хэрэг гарсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар өрхийн эмнэлэг болон Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа. Өрхийн эмнэлгийн: -Иргэн ажиглалтад 23 минут байсан. Ажиглалтын өрөөнөөс гараад ухаан алдсан. Анхны тусламж үзүүлж, дараагийн шатны байгууллагад хүлээлгэж өгсөн. Даралт, амин үзүүлэлт нь хэвийн байсан. Даралт ихтэй, халуурсан хүнд бид вакцин хийдэггүй. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Бид вакцинаас хамаарч тухайн хүн нас барсан гэж шууд дүгнэх боломжгүй. Харин Эрүүл мэндийн яам: -Вакцины нэмэлт тунд хамрагдаад нас барсан гэж дүгнэж болохгүй. Шалгалтын ажил хийж байгаа. Тухайн хүний үхэлд хүрэх шалтгаан нь вакцин хийлгэсэн гэж дүгнэхэд эрт байна. Иргэд вакцины үндсэн хоёр тунг хийлгэхдээ аман асуулга өгч, эмчид үзүүлж байж хийлгэдэг. Нэмэлт тун ч ялгаагүй. Нэмэлт тунг хийлгэхдээ Монгол Улсад байгаа Комирнети (Файзер) болон Вероцелл (Синофарм) вакцины аль нэгээс сонголтоор хийлгэж байгаа. Мөн вакцины цэгүүдэд эмчид үзүүлэхдээ хоёр төрлийн вакцины алийг нь сонгож тариулах талаараа зөвлөлдөх боломжтой. Тухайн иргэн өөрийн сонголтоор нэмэлт тунгаа эхний хоёр тунтайгаа ижил сонгосон юм байна. Гэхдээ хариу урвалаас шалтгаалж нас барсан гэж шууд дүгнэж болохгүй. Хариу урвал хүчтэй илрэх тохиолдол бол бий. Гэхдээ үүнийг нас барсан гээд шууд вакцинтай холбож болохгүй гэдэг тайлбарыг өглөө. Нийслэлийн эрүүл мэндийн газартай холбогдох гэсэн боловч шалгалтын ажил хийж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Албаны хүмүүсээс асуухад шүүх шинжилгээнийдүгнэлтийг хүлээж байна гэсэн хариуг өглөө.

ЭРЭЭН ХОТОД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Эрээн хотод Covid-19 халдварын 15 тохиолдол бүртгэгдээд буй бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус хотод халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Харин Өвөр Монголын Алшаа аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан хүмүүсийн тоо 79 болжээ.Өвөр Монголын хэмжээнд Хөх хот, Ордос, Алшаа болон Шилийн гол аймаг гэсэн дөрвөн газарт халдвар бүртгэгдсэн. Өвөр Монголын өөртөө засах орны хувьд өчигдрөөс эхлэн бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, шинжилгээ авч эхэлжээ. Хятад улсын хэмжээнд халдвар гарсан газруудад хөл хорио тогтоох, бүх нийтийг шинжилгээ болон вакцинжуулалтад хамруулах зэрэг ажлыг эрчимтэй авч ажиллаж байгаа юм. Энэ удаагийн давлагаа нь цар тахлын давалгаа нийт 11 мужийг хамраад байгаа аж.

12-16 НАСНЫХАН АВТОМАШИН ХУЛГАЙЛАХ,ТОНОХ , ХААЛГАНЫ ГОЛ ӨРӨМДӨЖ ОРОН ГЭР ТОНОХ НЬ ИХЭСЧЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын байдлаар 17360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс "приус" автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг олноор бүртгэгдэх болжээ. Архангай, Завхан, нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй орхисон он хуучин тээврийн хэрэгслийг хулгайлдаг 18 удаагийн үйлдэлтэй насанд хүрээгүй хүүхдүүд болох Б,Н,Ц нарын 14 этгээдэд холбогдох хэргийг илрүүлсэн. Ихэвчлэн автомашин хулгайлах гэмт хэргийг 12-16 насныхан үйлдэж байгаа бөгөөд өндөр үнээр үнэлэгдэх орон сууцны хаалганы цоожны голыг өрөмдөх гэмт хэрэг энэ онд эрс ихэссэнийг цагдаагийн байгууллага онцоллоо.

ШӨНИЙН ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЭЛЖ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭНЭ

Засгийн газраас "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу хэрэглэгчдийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтийг энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлүүлнэ. 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд хөнгөлөлт тооцогдоно. Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид: Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна. Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна. Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байх. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж тус компаниас мэдээллээ.

2024 ОНООС ХЯТАДЫН XPENG КОМПАНИ НИСДЭГ АВТОМАШИН ОЛОН ТООГООР ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭНЭ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашины Xpeng стартап компани нисдэг автомашины загвараа танилцуулжээ. 2024 оноос Xpeng X2 нэртэй уг бүтээгдэхүүнээ олон тоогоор үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Уг машиныг ердийн зам дээр жолоодож болохоос гадна өндөрт хөөргөх боломжтой аж. Сэнсээ зам дээр зорчихдоо эвхэн, нисэх үедээ дэлгэх юм байна. Хоёр хүний суудалтай X2 нисдэг автомашин нь хоёр хүний суудалтай ба дээд тал нь 35 минутын турш тасралтгүй нисэх чадвартай Үнийн хувьд нэг сая юаниас хэтрэхгүйг ($157,000) компаны удирдлагууд мэдэгджээ. 30,000 гаруй автомашиныг 2021 оны эхний хагаст борлуулсан нь жилийн өмнөх мөн үеээс 459 хувиар өссөн үзүүлэлт аж.

ХОЁР НИСЭХ БУУДАЛ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар: "2022 онд Хэнтий аймагт "Өндөрхаан" нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнд ирэх онд улсын төсвөөс 9.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ ажил Кувейтын хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Мөн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт "Дэлүүн болдог" нисэх буудлыг барихад таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, 2022 онд "Өндөрхаан", "Дэлүүн болдог" нисэх буудлуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна " ГЭВ.

1 ... 6 7 8 9 10 11 12 13 14 ... 24