СОГТУУГААР ЖОЛОО БАРИН, АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН ЦАГДААГ МӨРГӨЖЭЭ

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат :

Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт өчигдөр 17:30 цагийн орчимд  44 настай/эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ жолоодож, албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөж, гэмтэл учруулсан байна. Уг жолоочийн согтолтын зэрэг нь 3.16% байсан байна.

Осол гаргасан жолооч: 
"Би уг нь Хоёрдугаар төв эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан юм. Машиндаа жоохон уучихсан юм. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодсон минь буруу боллоо" хэмээн ярив. 


]

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.