SOCIAL NEWS
Б.Ганчуулуун: Цахим орчинд банкны данс ашиглан мөрийтэй тоглож буй иргэдийн гүйлгээг хаязгаарлана

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулсан байна. ЭЦА - ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга , цагдаагийн дэд хурандаа Б . Ганчулуун : Мөрийтэй тоглоом зохион байгуулж буй болон тоглож буй этгээдүүд гэмт хэргийг санаатайгаар үйлддэг. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Захирал, удирдлагууд нь мөрийтэй тоглоом тоглосноор аж ахуйн нэгж, компаниуд нь дампуурах хүртэл хохирол учирч байгаа. Зохион байгуулж буй этгээдүүд тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг харах, солих, тоглогчид давуу байдал олгож хожуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна. Мөн арилжааны банкан дахь дансыг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглодог байдлыг таслан зогсоох, мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж буй иргэдийн арилжааны банкны дансанд хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоож байна. Уг сайт дээрх дансанд иргэд тоглохоор мөнгөө хийснээр тухайн иргэнд дахиж олгогдохгүй. Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд мөрийтэй тоглоом зохион байгуулж буй талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 51261749 дугаарт мэдэгдсэнээр мэдээлэл өгсөн иргэн байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллах болно".

Байшин шатаж хоёр иргэн угаартаж, 13 настай хүүхэд түлэгджээ

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудманд өчигдөр оройны 23:50 цагт байшин шатаж байна гэсэн дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Алба хаагчид 13 км замыг туулан 23:57 цагт очиход иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж иргэд өөрсдөө унтраасан байна. Гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн 2 гар, 2 хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Гоо сайхны хагалгаа хийлгэсэн олны танил бүсгүйчүүд

Дэлхий даяар алдаршиж буй анагаах ухааны нэгэн томоохон салбар бол гоо сайхны мэс засал болоод байна. Ялангуяа Солонгос улс гоо сайхны мэс заслаараа алдартай сайн гэгддэг. Мөн сүүлийн үед гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус, өөртөө итгэл муутай, эсвэл зүгээр л өөрийгөө өөрчлөхийг хүссэн хүмүүс гоо сайхны мэс засалд орох нь элбэг болсон. Мэдээж энэ нь нэлээд анхаарал мэргэжлийн өндөр төвшинг шаардсан ажил тул, зарим тохиолдолд амжилттай эсвэл амжилтгүй болох үе ч байдаг. Харин манай улсад энэхүү байгалийн хуулийг зөрчиж, гоо сайхны мэс засалд орсон олны танил бүсгүйчүүдийг танилцуулая. Дуучин Маралжингоо: МУГЖ дуучин Т.Ариунаа: Топ Одгэрэл: "Зууны манлай", МУГЖ Б.Сарантуяа: Дуучин А.Хишигдалай: Дуучин Ану ба түүний эгч дүүс: Жүжигчин А.Туяа: Топ модел Г.Уранцэцэг: Дуучин Нара: Топ модел Д.Пүрэвсүрэн: "Киви" хамтлагийн дуучин Намуунаа: МУГЖ дуучин Т.Баясгалан: Дуучин Г.Эрдэнэтунгалаг: "Гурван охин"ы Д.Солонго:

“Петровис”-ийн шатахуун ачсан автомашин осолджээ

Өнөөдөр 13 цагийн орчимд Улаанбаатар хотоос 150 орчим км-ын зайд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал: Орон нутгийн замд "Петровис ХХК"-ийн дүүрэн шатахуун ачиж явсан чиргүүлтэй автомашин осолдсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус автомашиныг жолоодож явсан жолооч бэртэж эмнэлгийн тусламж авсан байна. Мөн газар дээр нь очиход их хэмжээний шатахуун үнэртэж асгарсан байж болзошгүй байна.

Олон тооны эмэгтэйчүүдтэй зэрэг болзож үргэлж бэлэг авдаг байсан цуврал болзогч баривчлагдлаа

Японы Кансай мужийн цагийн ажил эрхэлдэг тогтмол оршин суух хаяггүй Такаши Мияагава өөрийн танилцсан эмэгтэйчүүддээ төрсөн өдрөө өөр өөрөөр хэлж байнга бэлэг авдаг байжээ. Өдгөө 39 настай тэрээр нийт 35 эмэгтэйтэй нэгэн зэрэг үерхэж бүгдийг нь ийм байдлаар залилжээ. Түүний жинхэнэ төрсөн өдөр нь 11-р сарын 13 ажээ. Тэрээр 47 настай нэг "найз бүсгүй"-дээ төрсөн өдрөө 2-р сарын 10-нд гэсэн бол 40 настай өөр нэг хохирогчид 3-р сард, 35 настай өөр бүсгүйд 4-р сард гэх мэтээр аль ойрхон өдрийг сонгон худлаа хэлдэг байжээ. Хохирогчидын тоо 35-аас илүү ч байх боломжтой талаар японы SoraNews сайт мэдээлжээ. Ийм байдлаар 100 мянган иенийн үнэ хүрэх бэлэг сэлт, бэлэн мөнгө, бэлгийн карт зэргийг авсан нь одоогийн байдлаар тогтоогдоод байгаа аж. Түүний гол бай ганц бие, нас тогтсон эмэгтэйчүүд бөгөөд бүгдэнд нь хамт амьдарна гэр бүл болно хэмээн итгүүлсэн байжээ. Азаар хохирогч эмэгтэйчүүд нэг нэгнээ олж удалгүй өөрсдийн гэсэн холбоог байгуулж, энэ оны хоёрдугаар сард Мияагаваг цагдаад өгчээ. Хэрэг хэдхэн сарын өмнө нийтэд ил болсон бөгөөд мөрдөн байцаалт одоогоор үргэлжсээр байгаа юм.

Индонези залуу будаа агшаагчтай гэрлэлтээ батлуулжээ

Индонезид амьдардаг Хоирул Анам (Khoirul Anam) хэмээх залуу будаа агшаагчтай гэрлэлтээ батлуулаад 4 өдрийн дараа салжээ. Хоирул "эхнэр"-ийн хамт үндэснийхээ уламжлалт хуримын хувцасаа өмсөн сүр дуулайнтай хуримлажээ. Тэрээр "Будаа агшаагч маань үнэнч дуулгавартайгаас гадна хоол хийхдээ сайн учраас эхнэрээ болгосон" хэмээжээ. Гэвч 4хөн хоногийн дараа тэрээр салах өргөдлөө өгчээ. Тэрээр "Ийм шийдвэр гаргахад хүнд байлаа. Энэ явдлаас би төгс хамтрагч гэж байдаггүй гэдгийг ойлгож авав" хэмээн ярьжээ. Хоирул Анам нь цахим орчинд этгээд үйлдэл хийдгээрээ нэрд гарсан нэгэн. Гэхдээ Хоирул ганцхан цахим орчинд шуугиан дэгдээх гэсэндээ ингээгүй орчин үеийн нийгэмд тулгараад байгаа гэр бүл салалтын асуудлыг хөндөхийг хүссэн байна. Сүүлийн жилүүдэд залуу гэр бүлүүд салах нь эрс нэмэгдсэн. Тэр дундаа зүүн өмнөд Азийн орнуудад 30-аас доош насны хосуудын 25 хувь нь гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий.

Хамтрагчдаа хэлэлгүй бэлгэвчээ тайлахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ

АНУ-ын Калифорни мужид нэгэн сонирхолтой хууль батлагджээ. Хамтрагчтайгаа ярилцалгүйгээр бэлгэвчээ тайлахыг бэлгийн сэдлээрх халдлага гэж үзэж гэмт хэрэгт тооцох аж. Уг хуулийг санаачлагч Кристина Гарсиа “Бэлгийн харилцааны үеэр хамтрагчдаа хэлэлгүй бэлгэвчээ тайлах бол ёс суртахууны ч биш, гэмт хэргийн асуудал. Үүний хор уршгаар бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт зэрэг олон асуудал тулгардаг” гэж тайлбарлажээ.

ОХУ хамарт цацаж хэрэглэдэг вакцин туршина

ОХУ Covid-19-тэй холбоотой “Sputnik V” вакцины хамарт цацдаг хэлбэрийг туршихаар болсноо мэдэгдэв. Цар тахал бий болох үед Орос улс “Sputnik V” вакциныг гарган хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэвч иргэдийн шинэ бүтээгдэхүүнээс болгоомжилж үл итгэх байдлаас тус улсад вакцинжуулалтын ажил удааширалттай байгаа. Хамарт цацдаг вакциныг Санкт Петербург хотын эмнэлэгт хоёр тунгаар турших бөгөөд цаг хугацааны талаар тодорхой мэдээлэл дурдаагүй аж. Эрх баригчид 8-12 насны хүүхдүүдэд зориулсан хамарт цацдаг вакциныг өнгөрөгч зургадугаар сард туршсан бөгөөд есдүгээр сард худалдаанд гаргана гэж мэдэгдэж байсан билээ.

Ухань хотын цусны банкинд судалгаа хийн Цар тахлын үүслийг олж тогтоох аж

БНХАУ-н Ухань хотын цусны банк дах нэлээд тооны цусны дээжийг шинжилж цар тахлын судалгаа хийж эхлүүлээд байна. ДЭМБ-аас энэ оны хоёрдугаар сард Ухань хотын цусны банк дахь 2019 оны сүүлийн саруудад авч хадгалсан 200 мянга гаруй хүний цусны дээж судалгааны ажилдаа ашиглаж байгаа аж. Тэдгээрийг нарийн шинжилж үзсэнээр цар тахал чухам анх хэзээ хүнд халдварласныг нарийн тогтоох боломжтой гэж үзжээ. Цусны дээжийг дээд тал нь хоёр жил хадгалах боломжтой тул судалгааны баг ажилаа нэн яаралтай эхлүүлсэн аж. Цусны дээжүүд сайн хадгалагдаж үлдсэн бол яг хэзээнээс хүний цусанд цар тахал үүсгэгч Covid-19-ийн эсрэг биет үүссэнийг тогтоох боломжтой.

20 гаруй улс Метан хийн ялгаруулалтыг бууруулах гэрээнд нэгдээд байна

АНУ болон Европын Холбооноос Канад, Франц, Герман зэрэг 20 гаруй улс метан хийн ялгаруулалтыг бууруулах олон улсын гэрээнд нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ. Эдгээр улс нийт метан хийн ялгаруулалтын 30 орчим хувийг гаргадаг ба дэлхийн эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг гэсэн тооцоо байдаг. Хамгийн их метан хий ялгаруулдаг 20 улсын ес нь энэхүү гэрээнд нэгдээд байна. 2030 он гэхэд хөтөлбөрт нэгдсэн улсууд метан хийн ялгаруулалтыг одоогийн байдлаас 30 хувиар бууруулахыг зорин ажиллаж байгаа юм.

1 ... 9 10 11 12 13 14 15 16 17 ... 24