Олон тооны эмэгтэйчүүдтэй зэрэг болзож үргэлж бэлэг авдаг байсан цуврал болзогч баривчлагдлаа

Японы Кансай мужийн цагийн ажил эрхэлдэг тогтмол оршин суух хаяггүй Такаши Мияагава өөрийн танилцсан эмэгтэйчүүддээ төрсөн өдрөө өөр өөрөөр хэлж байнга бэлэг авдаг байжээ. Өдгөө 39 настай тэрээр нийт 35 эмэгтэйтэй нэгэн зэрэг үерхэж бүгдийг нь ийм байдлаар залилжээ.

Түүний жинхэнэ төрсөн өдөр нь 11-р сарын 13 ажээ. Тэрээр 47 настай нэг "найз бүсгүй"-дээ төрсөн өдрөө 2-р сарын 10-нд гэсэн бол 40 настай өөр нэг хохирогчид 3-р сард, 35 настай өөр бүсгүйд 4-р сард гэх мэтээр аль ойрхон өдрийг сонгон худлаа хэлдэг байжээ. 

Хохирогчидын тоо 35-аас илүү ч байх боломжтой талаар японы SoraNews сайт мэдээлжээ. Ийм байдлаар 100 мянган иенийн үнэ хүрэх бэлэг сэлт, бэлэн мөнгө, бэлгийн карт зэргийг авсан нь одоогийн байдлаар тогтоогдоод байгаа аж.  

Түүний гол бай ганц бие, нас тогтсон эмэгтэйчүүд бөгөөд бүгдэнд нь хамт амьдарна гэр бүл болно хэмээн итгүүлсэн байжээ.

Азаар хохирогч эмэгтэйчүүд нэг нэгнээ олж удалгүй өөрсдийн гэсэн холбоог байгуулж, энэ оны хоёрдугаар сард Мияагаваг цагдаад өгчээ. 

Хэрэг хэдхэн сарын өмнө нийтэд ил болсон бөгөөд мөрдөн байцаалт одоогоор үргэлжсээр байгаа юм.






Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.