Б.Ганчуулуун: Цахим орчинд банкны данс ашиглан мөрийтэй тоглож буй иргэдийн гүйлгээг хаязгаарлана

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулсан байна.

ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргацагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун:

Мөрийтэй тоглоом зохион байгуулж буй болон тоглож буй этгээдүүд гэмт хэргийг санаатайгаар үйлддэг. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Захирал, удирдлагууд нь мөрийтэй тоглоом тоглосноор аж ахуйн нэгж, компаниуд нь дампуурах хүртэл хохирол учирч байгаа. 

Зохион байгуулж буй этгээдүүд тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг харах, солих, тоглогчид давуу байдал олгож хожуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна. Мөн арилжааны банкан дахь дансыг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглодог байдлыг таслан зогсоох, мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж буй иргэдийн арилжааны банкны дансанд хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоож байна.  

Уг сайт дээрх дансанд иргэд  тоглохоор мөнгөө хийснээр тухайн иргэнд дахиж олгогдохгүй. Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд мөрийтэй тоглоом зохион байгуулж буй талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 51261749 дугаарт мэдэгдсэнээр мэдээлэл өгсөн иргэн байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллах болно".

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.