Индонези залуу будаа агшаагчтай гэрлэлтээ батлуулжээ

Индонезид амьдардаг Хоирул Анам (Khoirul Anam) хэмээх залуу будаа агшаагчтай гэрлэлтээ батлуулаад 4 өдрийн дараа салжээ.  

Хоирул "эхнэр"-ийн хамт үндэснийхээ уламжлалт хуримын хувцасаа өмсөн сүр дуулайнтай хуримлажээ. 

Тэрээр "Будаа агшаагч маань үнэнч дуулгавартайгаас гадна хоол хийхдээ сайн учраас эхнэрээ болгосон" хэмээжээ. 


Гэвч 4хөн хоногийн дараа тэрээр салах өргөдлөө өгчээ. Тэрээр "Ийм шийдвэр гаргахад хүнд байлаа. Энэ явдлаас би төгс хамтрагч гэж байдаггүй гэдгийг ойлгож авав" хэмээн ярьжээ. 

Хоирул Анам нь цахим орчинд этгээд үйлдэл хийдгээрээ нэрд гарсан нэгэн. Гэхдээ Хоирул ганцхан цахим орчинд шуугиан дэгдээх гэсэндээ ингээгүй орчин үеийн нийгэмд тулгараад байгаа гэр бүл салалтын асуудлыг хөндөхийг хүссэн байна.

Сүүлийн жилүүдэд залуу гэр бүлүүд салах нь эрс нэмэгдсэн.  Тэр дундаа зүүн өмнөд Азийн орнуудад 30-аас доош насны хосуудын 25 хувь нь гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий. 






Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.