ОБЕГ: Гэрлийн шон мөргөж улмаар амь насаа алджээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, Депо автобусны буудлын замд тээврийн осол гарч хүн хавчуулагдсан гэсэн дуудлага /11:31/ цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Аврах ангийн алба хаагчид км замыг туулан очиход Портер загварын ачааны автомашин гэрлийн шон мөргөж, жолооч 33 настай, эрэгтэй О-г Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгджээ.


Харин бүхээгт хавчуулагдсан байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат иргэн, 33 настай эрэгтэйг гаргасан боловч ГССҮТ-д хүргэх замд нас барж, цогцсыг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргад шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.