Дорноговь аймагт тэсрэх бөмбөг олдлоо

Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Тоосгонтын хэц” гэдэг газар нэгэн малчин цэнэгтэй тэсрэх бөмбөг олжээ.

Тус дуудлагыг 10.06-ны  16:00 цагт  хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км замыг туулан 17:01 цагт очиход малчин Т.. нь "ТМ-62" маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч мина буюу тэсрэх бөмбөг олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгджээ.

Эх сурвалж: ОБЕГ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.