Гал түймэр унтраах 21 автомашиныг Францын талаас хүлээн авлаа

Монгол Бүгд Найрамдах Франц улсын засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”  хэрэгжиж байна.


Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу  дөрвөн төрлийн 14 сая 985 мянган еврогийн өртөг бүхий 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлж дуусах юм. Эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг хүлээн авах арга хэмжээ боллоо.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулилт өнгөрсөн сард болж өндөрлөсөн.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.