Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа живж нас барсан хэргийг шалгаж байна

Сэлэнгэ сумын Цагаан тохой гэх газарт трактор-82 Сэлэнгэ мөрөнд унаж жолооч нь живж нас барсан байна" гэсэн мэдээллийг 10-р сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харъяат эрэгтэй 39 настай Т.Н замын баримжаа алдаж улмаар гарамгүй газраар Сэлэнгэ мөрөн рүү орж автомашинтайгаа живж нас барсан байжээ. Улсын дугааргүй Трактор-82 маркийн механизм жолоодож  амь насаа алдсан гэх харамсалтай хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. 

Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт “Доргонт гэх газарт Туул голын усанд 5 хүн автомашинтай живсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллага 10-р сарын 05-ны 20 цаг 56 минутад авсан. Prado маркын тээврийн хэрэгслээр 5 иргэн гол гатлах үйлдэл хийж байгаад автомашинтайгаа усанд живж, 3 иргэн голын уснаас гарч, Б /эр.49н/, О /эр.53н/ нар тус голын усанд урссан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар авсан, эрэн хайх ажиллагааны явцад иргэн Б-ийн /эр.49н/ цогцсийг олсон. Үргэлжлүүлэн О /эр.53н/-г эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран явуулж байна. 

Иймд иргэд та бүхэн өөрсдийн болон хамт яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, гол, ус гатлахдаа зориулалтын гүүр, гармыг сонгож зорчих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.