“УРАГШЛАХ” ХХК –ИЙН БАРЬСАН УРАГШГҮЙ БАРИЛГЫН ӨРТӨГ 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГ !

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р сургуулийн хичээлийн II байрны хана, тааз нурж, шал нь цөмөрч аюултай нөхцөл байдал үүсээд байгаа.

Тус хичээлийн байранд 17-р сургуулийн бага ангийн сурагчид хичээллэхээс гадна 22-р цэцэрлэгтэй холбогдсон өргөтгөлд нь хоёр бүлэг хичээллэдэг. Уг барилгыг 2015 онд “Урагшлах” ХХК орон нутгийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн. Хичээлийн байрыг 2017 оны нэгдүгээр сард  Улсын онцгой комисс хүлээн авч ашиглалтанд оруулжээ.

Өнөөдрийн байдлаар дээрх үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн сургууль танхимаар хичээллэх ямар ч боломжгүй болсон бөгөөд бага ангийн 500 гаруй сурагч цахимаар хичээллэж байна. Сургуулийн захиргаа “Танхимын хичээл хэзээ эхлэх нь тодорхойгүй” гэж мэдэгджээ.

Орхон аймгийн хотын захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг бусад холбогдох байгууллагууд барилгын нуралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.