БНСУ-Д МОНГОЛ ИРГЭН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖ , ХООЛНЫ ГАЗАР МӨРГӨЖЭЭ

Монгол улсын харьяат Өмнөд Солонгост оршин суудаг  30-аад насны эмэгтэй өнгөрөгч амралтын өдрүүдэд Сөүл хотын Ганнам дүүрэгт согтуугаар жолоо барьж, гудамжинд хоолны газар мөргөсөн хэрэг гарчээ.

Тус хэрэг үүрийн 04:40 цагийн орчимд Сөүлийн Нонхён-донгт болсон бөгөөд тухайн хоолны газар хаалттай байсан тул азаар хүний амь нас эрсдээгүй байна. 

Мөрдөн байцаалтаар эмэгтэйн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.08 хувиас дээш гарсан буюу жолооны үнэмлэхний эрх хасах хэмжээг давсан аж. Хэргийг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байна.

Машинд цуг зорчиж явсан хүнтэйгээ маргалдсаны улмаас тус хоолны газрыг хараагүй мөргөсөн хэмээн мэдүүлэгтээ тэмдэглүүлжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.