SOCIAL NEWS
15 НАСТАЙ ОХИН ЭЭЖТЭЙГЭЭ МАРГАЛДАН ГЭРЭЭСЭЭ ГАРЧ ГАЛТ ТЭРГЭНД ДАЙРУУЛАН НАС БАРЖЭЭ

Өчигдөр Багахангай дүүргийн 2-р хороонд 22:10 минутын үед Төмөр замын 510-р километрийн 6-р зуутад галт тэргэнд дайруулсан хүн байна гэсэн дуудлага цагдаагийн газар иржээ. Тодруулбал:Тус хороонд оршин суух 15 настай Ц Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайруулж нас барсан байжээ.Урьдчилсан байдлаар талийгаач ээжтэйгээ маргалдсан байж болзошгүй аж. Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГУРВАН АЙМГИЙН ТАВАН СУМАНД ГАРЛАА

Өчигдөр гурван аймгийн таван суманд хээрийн түймэр гарчээ. Эдгээр түймрийн улмаас 20,000 орчим га талбай шатжээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Сөдийн худаг” гэдэг газар хээрийн түймэр гарч, 1400 га талбай шатжээ. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 03:40 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 13:40 цагт унтраасан байна. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Тариалант багийн “Хуурайн даваа” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 13:34 цагт сумын онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 16:35 цагт унтраажээ. Уг гал түймэрт 30 га талбай шатсан аж. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Усан хөл” гэдэг газар хээрийн түймэр гарч, 4500 га талбай шатсан байна. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 14:03 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 19:20 цагт унтраажээ. Уг гал түймэрт 4500 га талбай шатсан байна. Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Үүдийн жаран” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 14:50 цагт онцгой байдлын алба хүлээж авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 21:25 цагт унтраажээ. Уг гал түймэрт 12500 га талбай шатсан байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Хархираан-Эх” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Түймрийн дуудлага 10 дугаар сарын 28-ны өдрийн 15:37 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 18:50 цагт унтраасан байна. Уг гал түймэрт 150 га талбай шатсан аж.

АМИА ХОРЛОХ ҮЙЛДЛИЙГ УДАА ДАРАА ХИЙЖ БАЙСАН ИРГЭН ӨНДРӨӨС УНАЖ БЭРТЖЭЭ

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас хүн унаж, гэмтсэн гэх хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар: 56 настай эрэгтэй нь амиа хорлох үйлдлийг удаа дараа хийж байсан бөгөөд хоолойгоо зүссэний улмаас эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан байна. Уг эрэгтэй нь эмнэлгээс гараад удаагүй байхдаа Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас унаж, гэмтсэн, өдгөө ГССҮТ-д хүргэн эмчилж байна.

ЯВГАН ХҮНИЙ ГАРЦААР БУЦАЖ ЭРГЭСЭН ЖОЛООЧ НАРТ ӨНӨӨДРӨӨС ХАРИУЦЛАГА ТООЦНО

2021 оны аравдугаар сарын 26-нд буюу өнгөрсөн мягмар гарагт Хан-Уул дүүргийн Орчлон сургуулийн урд явган хүний гарцаар буцаж эргэж буй жийп машинуудын дүрс бичлэг сошиалд тарсан билээ. Уг зөрчлийг Тээврийн цагдаагийн албанаас бүртгэж авсан бөгөөд Зөрчил хянан шийдвэрлэх хэлтэс рүү шилжүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр өнөөдөр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэв.

ЗГ: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХГҮЙ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Болортуяа мэдээлэл өгөв. Үүнд: Дархлаажуулалтын нэмэлт тунг 50 хувийн ирцтэй болохоор тодорхой аж ахуй нэгж, үйл ажиллагааг хариуцлагын гэрээний хүрээнд явуулах, Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтын тунгуудад хамрагдах хугацааг өөрчилсөн байгаа. Авлигын эсрэг ажлын хэсэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ерөнхий сайд тодорхой үүрэг, даалгаврыг өгсөн байгаа. Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой өгч буй ялын бодлогыг чангатгах өгсөн. Ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна. Мөн Замын-Үүд боомтын хилийн хяналтыг сайжруулах, боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн байгаа. ОХУ-ын хилийг хаасан гэх ташаа мэдээлэл яваад байна. Энэ сарын 30-наас ирэх сарын 7-н хүртэл амралтын өдөр болох шийдвэр гаргасан ч энэ нь хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж ГХЯ-наас мэдээлсэн. Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов. /Хувийн хэвшлүүд шинэ жил тэмдэглэх нь чөлөөтэй ч заал дүүргэлт, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх нь чухал аж. Мөн гуравдугаар тундаа хамрагдсан байвал нийтээрээ халдварт өртөх эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. Улсын хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө. Covid-19 халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Улсын онцгой комисс үүрэг болгов. Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй. Арваннэгдүгээр 1-нээс гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллана.

ОСОЛ АВААР ГАРГААГҮЙ ЖОЛООЧДЫГ УРАМШУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЛАА

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан зэрэг гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барив. Хуулийн төсөлд: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах; Хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх; Зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийдвэрлэх; Жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах; Даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах; Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх; Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх; Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах; Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.

ИРГЭД ХАЛДВАР АВААД ЭДГЭСНЭЭС ХОЙШ 21 ХОНОГИЙН ДАРАА ДАВТАН ТУНДАА ХАМРАГДАНА

Улсын хэмжээнд нийт хүн амын I тунгийн хамрагдалт 69,3 II тунгийн хамрагдалт 65,7 хувьтай байгаа бол нийт өссөн дүнгээр III тунд 393 мянган хүн хамрагджээ. Иргэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсанаас 21 хоногийн дараа хоёрдугаар тундаа хийлгэж байна. Хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд гуравдугаар тундаа гурван сарын дараа хамрагдах ёстой. Мөн нэгдүгээр тундаа хамрагдаад хоёрдугаар тундаа хамрагдаагүй, гурван сар өнгөрсөн бол вакцины үйлчлэл буурсан гэж үзэж нэг, хоёрдугаар тундаа хамрагдахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

ЕРӨНХИЙ САЙД ЖУУЛЧДЫГ ТАТАХЫН ТУЛД МОНГОЛД ИРЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ВАКЦИН ХИЙЛГЭХ УРИАЛГА ГАРГАЛАА

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жуулчдыг татахын тулд өөрийн улсдаа вакциндаа хамрагдаагүй гадаад иргэд болон харь оронд суугаа монгол иргэдийг манай улсад ирэн вакцин үнэгүй хийлгүүлэх боломжоор хангах уриалгыг гаргалаа. Энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд энэхүү ажлыг жуулчны компаниудтай ярилцан үргэлжлүүлэхийг үүрэгдлээ. Мөн тэрээр бусад орнуудтай хэлэлцээр хийн 11-р сарын 1-нээс эхлэн агаарын хилээ нээх талаар судалж анхаарна гэлээ. Нийгмийн сэтгэл зүй эмнэлэг, онцгой байдлын ажилчдыг бэлдэн дархлаажуулалтын тун 50 хувиас дээш болоход шар түвшин рүү оруулна. Орон нутагт мөн адил ижил стандарттай байх хэрэгтэй хэмээжээ. Эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч бодъё гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:ТУУЛ ГОЛЫН БУРГАСАНД ҮЛ МЭДЭГДЭХ ХОРХОЙ ДҮҮРЭН БАЙНА

Туул голын бургасанд нэгэн төрлийн үл мэдэгдэх хорхой дүүрэн бүчсэн байгаа талаар мэдээлсэн байна. Уг хорхой нь Оросын өмнөд хязгаар Краснодарын бүс нутагт тэр хорхойн дайрлага болоод байгаа бөгөөд хаялга нь манай улсад ийнхүү ирээд байгаа бололтой. Хятадаар 臭屁虫 буюу өмхий бөгст хорхой хэмээн орчуулагдахаар юм. Их хортой шавьж бөгөөд хазуулсан тохиолдолд арьс улайж хавдан харшил өгөх, цөөн тохиолдолд амь насанд хүртэл халтай байдаг гэнэ шүү. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдээ дагуулан голын ай сав газраар зугаалахдаа сонор сэрэмжтэй хандана уу? Мөн Орост айл хунарын гэр байшингаар дүүрэн шигдээд үүрэлзэн байгаа тул голын эрэг орчмын айлууд болгоомжтой байж хаалга цонхоо сайтар хааж байхад хаана уу?

НАСНЫ ХИШГИЙГ ДОЛДУГААР САРЫН 15-НААС ХОЙШ 65 НАС БОЛ ОЛГОЖ ЭХЛЭНЭ

Насны хишгийг 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор зааж жилд хоёр хувааж олгодог. Дараах ангилалаар ялгаатай олгодог: 65-69 настай ахмад настанд 50 мянга 70-79 настай бол 80 мянга 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг авдаг аж. Нийгмийн даатгал болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүссэн бүх ахмад настан насны хишиг авахгүй бөгөөд хуульд заасан 65 нас болон түүнээс дээш настай ахмад настанд насны хишиг олгоно. Шинээр насны хишгийн болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн хүн нь иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааг харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд өгснөөр авах эрх нээгдэнэ.

1 ... 5 6 7 8 9 10 11 12 13 ... 24