АМИА ХОРЛОХ ҮЙЛДЛИЙГ УДАА ДАРАА ХИЙЖ БАЙСАН ИРГЭН ӨНДРӨӨС УНАЖ БЭРТЖЭЭ

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас хүн унаж, гэмтсэн гэх хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар: 56 настай эрэгтэй нь амиа хорлох үйлдлийг удаа дараа хийж байсан бөгөөд хоолойгоо зүссэний улмаас эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан байна. Уг эрэгтэй нь эмнэлгээс гараад удаагүй байхдаа Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас унаж, гэмтсэн, өдгөө ГССҮТ-д хүргэн эмчилж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.