SOCIAL NEWS
ХҮН АЛСАН ХОЁР ЭМЧИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОГДОВ

“Тод каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон, 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2 жилийн өмнө гарсан. Тус эмнэлэгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох шүүх хурал өнгөрөгч 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч хойшилжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт тавьж, иргэний хариуцагч Д.Тодномбат Covid-19 халдварын ойрын хавьтал болсон тухай баримтаа ирүүлсэн, шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж. Тус хэрэг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод каннам” эмнэлэгт 29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсч, улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан юм. Тухайн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээлэл өгч байв. Шүүх эмнэлгийн дүгнэлт "Мэргэжлийн бус хүн хагалгаа хийснээс үүдэн амь хохирсон" гэж гарсан. Гэтэл тухайн хоёр эмч нь Солонгост 45 хоногийн курст сурч ирээд миний охинд хагалгаа хийсэн" гэдгийг хохирогчийн ар гэрээс мэдэгдэж байв.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ИРГЭНИЙ МОРИЙГ НЬ ОЛЖЭЭ

Баян-Өлгий аймгийн харьяа 26 настай эрэгтэй морьтойгоо мал хариулахаар яваад сураг тасарчээ. Тодруулбал: Аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр 21:20 цагт хүлээн авч, эрлийн ажлыг эхлүүлээд байна. Өнөө өглөө 06:00 цагт эрлийн явцад сураггүй болсон иргэний гэрээс нь баруун зүгт 3 км зайнаас унаж явсан морийг нь олжээ. Эрэл хайгуулын ажлыг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт үргэлжлүүлж байна. СУРАГГҮЙ БОЛСОН МАЛЧНЫ УНАЖ ЯВСАН МОРИЙГ НЬ ОЛЖЭЭ

ГАНЦХАН ШӨНИЙН ЦАС НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ , УР ЧАДВАРЫГ ШАЛГАЛАА

Үд дунд болж байхад 100 гаруй ослын дуудлага бүртгэгджээ. Энэ нь энгийн үеэс даруй хоёр дахин их үзүүлэлт юм. Мөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй замын хөдөлгөөний түжрэл ихсэж хэн хүнгүй л яарч адгаж цухалдсан байдалтай цас хаялсан шинэхэн өглөөг угтлаа. Цас орж үүнтэй зэрэгцэн нийслэлийн замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсэхээс гадна мөн зам тээврийн осол бүртгэгдэх нь эрс нэмэгддэг. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацжээ. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэсэн ба энэ оны нөөцлөлт хангалттай аж. Жолооч та бүхэн халтиргаа гулгаанаас үүдэх аюул ослоос болгоомжлон замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой!

КОРОНАВИРУСААР ӨВЧЛӨН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙСАН ИРГЭН ОРГОН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 51 настай эмэгтэй Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ковидын халдвар аван эмчлэгдэж байгаад сураггүй алга болжээ. Тус иргэнийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Эмнэлгээс гарч явах үедээ хар хөх өнгийн углааш, дан цамцтай байсан аж. Хэргийг аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ковидын халдвараас гадна сэтгэл гутрал, мэдрэлийн гаралтай өвчний оноштой байжээ.

ЭМД-ААС ЗҮРХНИЙ ГАЖИГТАЙ ХҮҮХДИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ БҮРЭН ДААДАГ БОЛЖЭЭ

Жирэмсэн үед ээжийн хэрэглэж байгаа эм тариа, удамшил, ээж аавын амьдралын хэв маяг архи тамхины хэрэглээ идэж буй хоол хүнс, агаар хүүхдийн урагт нөлөөлдөг. ЭХЭМҮТ-д хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх судсан дотуурх мэс заслыг нэвтрүүлээд байгаа аж. Долоон жилийн хугацаанд жил бүр 60-120 хүүхдийг оношлон эрүүл болгожээ. Өмнө нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн эмчилгээ, мэс заслын зардлыг 75 хувийг улсаас, ар гэрээс 25 хувийг гаргуулдаг байсан. Эмчилгээ нь дунджаар 500 мянгаас 5 сая хүртэлх төгрөгт хэлбэлздэг. 2021 оны ЭМД-ын тухай гуравдугаар тогтоолоор 100 хувь улсаас даадаг болсон нь иргэдийн нуруунаас нэлээдгүй ачааг хөнгөлсөн. Одоогийн байдлаар он гарснаас хойш 70 гаруй хүүхэд оношлогдож, даатгалын сангаас 120 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна. Зүрхний гажиг нь эмээр эмчлэгдэх боломжгүй зөвхөн нээлттэй мэс засал эсвэл судсан дотуурх аргаар эмчилж болдог. Судсан дотуур хийгддэг мэс заслаар 100 хувь эмчлэгддэг аж.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХАРЬЯАНД ГУРВАН АМАРЖИХ ГАЗРЫГ ШИЛЖҮҮЛЭВ

Нийслэлийн амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяа болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Дүүргийн есөн эмнэлэг, гурван амаржих газар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд байдаг. Улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг эх, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээ чанараар хэмждэг. ЭМЯ хөрөнгө оруулалт, шинэ технологийг нэвтрүүлэх зэрэгт нэлээдгүй анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн үзжээ.

ӨСВӨР НАСНЫ ОХИД БАРИЛГЫН ДЭЭВЭР ДЭЭР СОГТУУРСАН БАЙДАЛТАЙ БАЙСНЫГ АЛБАНЫХАН АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 17 байр 5 давхараас өсвөр насны хоёр хүүхэд унах болзошгүй аюултай байдалд байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн аврах 105-р ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:51минутанд очиход Хан-уул дүүргийн харьяат Н,Т нар согтууруулах ундаа хэрэглэн барилгын дээвэр дээр унаж эрсдэлтэй нөхцөлд байсныг эсэн мэнд буулгажээ.Хэргийг Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

ШОКОЛАД , ЧИХЭР , ХУУРАЙ СҮҮНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Хятадын Хэйлунцзян мужийн Хэйхэ хотод хүнсний агуулах, складад хадгалагдаж байгаа орос бараанд шинжилгээ хийхэд ковидийн халдвар илэрчээ. Шинжилгээгээр ОХУ-аас орж ирсэн 4 төрлийн барааны хайрцаг, сав, баглаа боодлоос илэсэн байна. Үүнд: шоколад вафли KONTI печенье KONTI чихэр KONTI хуурай сүү зэрэг бараанууд байжээ. Одоогоор халдвар илэрсэн барааны хэмжээг мэдээлээгүй байна. Дээр дурдсан бараатай дэлгүүр, хувь хүмүүсийг бараагаа битүүмжлэн, далд хийж, холбогдох байгууллагад мэдэгдэхийг анхааруулсан байна. Тус мужид аравдугаар сарын 27-оос халдварын шинэ тохиолдол 270 бүртгэгдээд байгаа юм

ТОМООХОН ЭМНЭЛГҮҮД ЭНЭ САРЫН 15-С COVID-19-Р ӨВЧЛӨГСӨДИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ

Коронавирусын шинээр илрэх тохиолдолын тоо буурсан ба 14 хоногийн өмнө эмнэлэгт нийтдээ 17,392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10,727 болжээ. Халдварын улмаас эмнэлэгт хэвтэгчдийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд 38.3 хувиар буурсан байна. Үүнийг дагаад, маш хүнд хүний тоо 37 хувиар, хүнд хүний тоо 40 хувиар, хүндэвтэр хүний тоо 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Халдварын оргил үед халдварын улмаас улсын хэмжээнд 22,400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар мөн буурчээ. Бүх л томоохон эмнэлгүүд оргил үед өвчтөн авч хэвтүүлж бол одоо тохиолдлын тоо буурч байгаа учраас энэ сарын 15-наас хойш коронавирусийн тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөлтийг хийжээ.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ӨСЛӨӨ

Нийслэлийн статистикийн газраас хүнсний ногооны үнийг танилцуулав. Өнгөрсөн аравдугаар сард монгол төмс 893, монгол лууван 2518 төгрөгөөр, монгол байцаа 1966 төгрөгөөр, хүрэн манжин 3118 төгрөгөөр, сонгино 2658 төгрөгөөр тус тус худалдаалж байв. Тэгвэл өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.3 хувиар өсөж 1006 төгрөгөөр, монгол лууван 1.7 хувиар буурч 2553 төгрөгөөр, монгол байцаа 0.9 хувиар өсөж 2024 төгрөгөөр, монгол хүрэн манжин 4.4 хувиар өсөж 3424 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 24