ГАНЦХАН ШӨНИЙН ЦАС НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ӨВЛИЙН БЭЛТГЭЛ , УР ЧАДВАРЫГ ШАЛГАЛАА

Үд дунд болж байхад 100 гаруй ослын дуудлага бүртгэгджээ. Энэ нь энгийн үеэс даруй хоёр дахин их үзүүлэлт юм. Мөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй  замын хөдөлгөөний түжрэл ихсэж хэн хүнгүй л яарч адгаж цухалдсан байдалтай цас хаялсан шинэхэн өглөөг угтлаа.Цас орж үүнтэй зэрэгцэн нийслэлийн замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсэхээс гадна мөн зам тээврийн осол бүртгэгдэх нь эрс нэмэгддэг.

Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацжээ. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэсэн ба энэ оны нөөцлөлт хангалттай аж.

Жолооч та бүхэн халтиргаа гулгаанаас үүдэх аюул ослоос болгоомжлон  замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой!


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.