НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД , АМЬ НАСЫГ “ЗАМЫН ҮҮД”-ЭЭС АВРАН ХАМГААЛАВ

 Замын-Үүдэд нөхцөл байдал хүндэрч хил, гааль Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан учраас авилгачдад төрийн хуулийн дагуу цээрлэл хүлээлгэхээр болсон.Тэдний бохир бүхэн бугшсан сандал суудалд төр засаг , ард түмэндээ үнэлэгдсэн ажлаа мэддэг эрхмүүдийг түр томилолт өвөртлүүлэн илгээгээд хэдхэн сар өнгөрч байгаа.Тэгвэл төрийн даалгавар авч , түр томилолт өвөртлөн замын үүдэд засаглаж буй эрхмүүд сүүлийн хэдэн жилийн туршид бугшсан зөрчил дутагдлуудыг сүүлийн хэдхэн сарын дотор илрүүлэн таслан зогсоож чадсан гэх эерэг мэдээ байна.

Төр засаг ард түмэндээ үнэлэгдэж байсан эрхмүүд өдгөө төрийн албыг авилгын сүлжээ болгосон бохир сүлжээг таслан зогсоохоор замын үүдэд ажилласаар байгаа.Тэдний нэг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун юм. Бүсгүй хүн боловч эрс шийдэмгий шулуун шударга түүнийг нийслэлийн мэргэжлийн хяналтаа удирдан чиглүүлж байх үеэс л үнэлэж дүгнэсэн төр засгийн шийдвэр гаргачид өдгөө хамгийн бохир булхай бүхий бүлэглэл , авилгын сүлжээ буй болж бугшсан газар болох Замын үүдийн мэргэжлийн хяналт шалгалтыг эрчимжүүл , төрийг товхинуул хэмээн томилолт өвөртлүүлэн илгээгээд хэдхэн сар өнгөрөөд байгаа.Тэгвэл тэрээр сүүлийн гурван жилийн туршид олж илрүүлээгүй онц ноцтой асуудлыг сүүлийн гуравхан сарын дотор нээн илрүүлж , таслан зогсоож чаджээ.

Замын үүдээр хоол амтлагч нэрээр хор ч байж болзошгүй зүйлс их хэмжээгээр нийслэлд нийлүүлэгдсээр нилээдгүй удсан байна.Учир нь хоол амтлагч нэршилтэй хорт бүтээгдэхүүнүүд хугацаа нь хэдийнээ дуусч орж ирснийхээ дараагаар огноо нь одоо цаг дээр шивэгддэг , хаяг шошгогүй орж ирсэн олон тонн бүтээгдэхүүнүүд хаяг шошгоо тэндээ нааж Улаанбаатарын зүг ямар ч хараа хяналтгүйгээр нийлүүлэгдэн , нийслэлчүүдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ч заналхийлж болзошгүй хор нөлөө үзүүлсээр нилээд удсан бохир булхайг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаар ахлуулсан баг олж илрүүлэн таслан зогсоогоод байна.Замын үүдийн МХГ-аас мэдээлж байгаагаар :  

“Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 6 тн 18 нэр төрлийн шингэн хоол амтлагчийг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа.

Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 6 тн 16 нэр төрлийн хуурай хоол амтлагчийг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа.

Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 1.5 тн 8 нэр төрлийн даршилсан ногоог нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа.

Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 0.5 тн сүүн кремыг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа.”

Энэ мэтчилэн нийслэлчүүдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ч заналхийлж болзошгүй хор нөлөө үзүүлэхүйц ноцтой зөрчлүүдийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаар ахлуулсан баг олж илрүүлэн таслан зогсоожээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.