ӨСВӨР НАСНЫ ОХИД БАРИЛГЫН ДЭЭВЭР ДЭЭР СОГТУУРСАН БАЙДАЛТАЙ БАЙСНЫГ АЛБАНЫХАН АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 17 байр 5 давхараас өсвөр насны хоёр хүүхэд унах болзошгүй аюултай байдалд байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Уг дуудлагын дагуу Нийслэлийн аврах 105-р ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:51минутанд очиход Хан-уул дүүргийн харьяат Н,Т нар согтууруулах ундаа хэрэглэн барилгын дээвэр дээр унаж эрсдэлтэй нөхцөлд байсныг эсэн мэнд буулгажээ.Хэргийг Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.