ШОКОЛАД , ЧИХЭР , ХУУРАЙ СҮҮНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Хятадын Хэйлунцзян мужийн Хэйхэ хотод хүнсний агуулах, складад хадгалагдаж байгаа орос бараанд шинжилгээ хийхэд ковидийн халдвар илэрчээ. 

Шинжилгээгээр ОХУ-аас орж ирсэн 4 төрлийн барааны хайрцаг, сав, баглаа боодлоос илэсэн байна. Үүнд: шоколад вафли KONTI , печенье KONTI , чихэр KONTI , хуурай сүү зэрэг бараанууд байжээ. Одоогоор халдвар илэрсэн барааны хэмжээг мэдээлээгүй байна. Дээр дурдсан бараатай дэлгүүр, хувь хүмүүсийг бараагаа битүүмжлэн, далд хийж, холбогдох байгууллагад мэдэгдэхийг анхааруулсан байна.

Тус мужид аравдугаар сарын 27-оос халдварын шинэ тохиолдол 270 бүртгэгдээд байгаа юм

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.