СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ИРГЭНИЙ МОРИЙГ НЬ ОЛЖЭЭ

Баян-Өлгий аймгийн харьяа 26 настай эрэгтэй морьтойгоо мал хариулахаар яваад сураг тасарчээ.

Тодруулбал: Аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр 21:20 цагт хүлээн авч, эрлийн ажлыг эхлүүлээд байна.

Өнөө өглөө 06:00 цагт эрлийн явцад сураггүй болсон иргэний гэрээс нь баруун зүгт 3 км зайнаас унаж явсан морийг нь олжээ. 

Эрэл хайгуулын ажлыг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид , сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт үргэлжлүүлж байна.

СУРАГГҮЙ БОЛСОН МАЛЧНЫ УНАЖ ЯВСАН МОРИЙГ НЬ ОЛЖЭЭ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.